Монголбанк өнөөдөр Канадын Үндэсний Банкийг Хасбанкны шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэж зөвшөөрөл олгожээ. Энэ стратегийн хөрөнгө оруулалтыг Хасбанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-ээр дамжуулан хийж байгаа бөгөөд энэ нь гадаадын арилжааны банкнаас Монголын банк санхүүгийн салбарт хийж байгаа анхны хөрөнгө оруулалт юм.
Энэ хөрөнгө оруулалтыг Канадын банкны салбарын зохицуулагч өөрийн зүгээс мөн зөвшөөрөх ёстой.
Канадын Үндэсний Банк нь охин компаниудын хамт Канадын санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг тэргүүний корпорациудын нэг аж. 20 мянга гаруй ажиллагсадтай энэ банк 2.4 сая иргэд, харилцагчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хасбанк нь санхүүгийн иж бүрэн үйлчилгээг тэгш байдлаар хүргэх зорилготой ТСН-ийн хамгийн том охин компани бөгөөд Монголын арилжааны дөрөв дахь том банк юм.