ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ц.Ариунбаяр: “Хар жагсаалт”-д орсон аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахим систем хүлээж авдаггүй
Эдгээр ажлын нэг нь худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн мэргэжлийн байгууллага байгуулахаар шийдвэрлэсэн явдал юм. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны наймдугаар сарын 27-ны өдрийн зургаан тоот тогтоолоор Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэгэн шинэ агентлаг болох Худалдан авах ажиллагааны газрыг байгуулснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий найман бүтцийн нэгж, 65 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн аж.
Худалдан авах ажиллагааны газраас өчигдөр “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулагдсан өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 726.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 726 төсөл, арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Үүнээс улсын төсөвт 42.7 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Худалдан авах ажиллагааны газрын жилийн нийт төсөв нь 982 сая төгрөг. Тэгэхээр гурван жилийн үйл ажиллагааны нийт төсөв болох 3.1 тэрбум төгрөгтэй харьцуулахад 14.2 дахин их юм.
2015 оны есдүгээр сарын 25-ны байдлаар нийт хэрэгжүүлэх 58 төсөл, арга хэмжээний 172 багцаас 42 төсөл, арга хэмжээний 121 багцийн гэрээг бүртгэж авсан нь нийт төсөл, арга хэмжээний 72.4 хувь, багцын 70.3 хувь болно. Нийт 37.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 121 багцад 32.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсөвт 4.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 53 дугаар зүйлийн хоёрт “Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, чиг үүрэг бүхий нэгжтэй байна” гэж заасны дагуу аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд Худалдан авах ажиллагааны 31 нэгж үйл ажиллагаа явуулдаг. 2014 онд улсын хэмжээнд 457 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, давхардсан тоогоор 1644 аж ахуйн нэгж оролцсон.
2015 оны аравдугаар сарын 01-ний байдлаар 1118 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, давхардсан тоогоор 3804 аж ахуйн нэгж оролцлоо.
Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдэээллийг олон нийтэд шуурхай хүргэх, тендерт оролцогчдод зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Монгол Улсад анх удаа тус агентлаг байгуулан ажиллуулж байна. “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр 2013-2015 оны хооронд 53493 иргэн, аж ахуйн нэгжид худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөгөө, үйлчилгээг үзүүлсэн” хэмээн мэдээлсэн.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ч.Жаргалан, Худалдан авах ажиллагааг зохион байгуулах хэлтсийн дарга Ц Ариунбаяр, Хуулийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нар хариуллаа.
-Төрийн ажлыг гүйцэтгээд мөнгөө авч чадахгүй олон компани бий. Энэ талаарх мэдээлэл танай байгууллагад ирдэг үү?
-Худалдан авах ажиллагааны газрын хувьд “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д заасан эрхийн хүрээнд тухайн төсөл арга хэмжээг зохион байгуулах, худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэрээ байгуулж санхүүжилт олгох нь Сангийн яам болон бусад яамны чиг үүрэгт хамаардаг.
-Танай байгууллага орон нутагт 31 нэгжтэй. Жилийн төсөв нь 982 сая төгрөг. Ямар учраас ийм бага төсөвтэй байна вэ. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?
-Аливаа байгууллагын үйл ажиллагааны төсөв урсгал зардлаар хэмжигддэг. Худалдан авах ажиллагааны газрын нэг жилийн төсөв 982 сая төгрөг байгаа. Орон нутагт 31 салбар нэгж, 204 албан хаагчтай. Эдгээр орон нутгийн албан хаагч, салбар нэгжийн нэг жилийн урсгал зардал нь 1.2 тэрбум төгрөг болдог. Нийт 2.1 тэрбум төгрөгийн урсгал зардал гардаг гэсэн үг.
-Худалдан авах ажиллагааны газар нийт хэчнээн тендер зарлахаас хэд нь зарлагдсан бэ. Танай байгууллага тендерийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Тендерт ялсан ч ажлаа эхлээгүй хичнээн аж ахуйн нэгж байна вэ?
-Засгийн газрын тогтоолын дагуу Хэрэгжүүлэгч агентлаг болох Худалдан авах ажиллагааны газар ажилладаг. 2015 оны хоёрдугаар сарын 02–ны өдрийн 42 дугаар тогтоолоор энэ онд 59 төсөл, арга хэмжээг Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж хэрэгжүүлнэ. Энэ 59 төсөл, арга хэмжээ нь 173 багц ажил болсон. Үүний хэрэгжилт 84 хувьтай байна. Төсвийн Ерөнхийлөн захирагчдаас төсөв, төсөл, арга хэмжээний зураг ирүүлээгүй 14 ажил байгаа. Энэ 14 ажлын ес нь салбарын яамандаа хэрэгжсэн. Төсвийн Ерөнхийлөн захирагчид нь яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар байдаг. Гадаад харилцааны сайдын багцад байгаа “АСЕМ”-ын чуулга уулзалтыг зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж гэсэн ажлыг тус яам өөрөө зохион байгуулах болсон. Мөн БСШУЯ-ны сайдын багцад Чингэлтэй дүүрэгт хоёр цэцэрлэгийн барилга баригдаж, гүйцэтгэл хийгдсэн учраас худалдан авах ажиллагаа зохион байгуулах шаардлагагүй гэсэн хариуг манай байгууллагад өгсөн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцын гурван ажлыг тухайн яам нь зохион байгуулах хүсэлтээ ирүүлсэн тул худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй. Эрүүл мэнд, спортын сайдын багцад дөрвөн ажил бий. Энэ нь олон улсын төсөл хөтөлбөр, Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжиж буй учраас манай байгууллага худалдан авах ажиллагаа зохион байгуулах шаардлагагүй. Бусад шилжүүлж авсан ажлын гүйцэтгэл 84 хувьтай байна.
-Худалдан авах ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан аж ахуйн нэгж бий юу. Байдаг бол худалдан авах ажиллагаанд оролцох эрх нь хэзээ сэргээгдэх вэ?
-Худалдан авах ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан аж ахуйн нэгж, иргэний бүртгэлийг Сангийн сайдын тушаалаар баталдаг. Сангийн сайдын тушаалын дагуу “Хар жагсаалт”-д орсон 35 аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгж манай цахим системд бүртгэлтэй байдаг. “Хар жагсаалт”-д орсон аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахим систем хүлээж авдаггүй. Гурван жилийн хугацаа дуусмагц систем нээлттэй болж “Хар жагсаалт”-д орсон аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах болно.
-Танай байгууллагаас зохион байгуулж буй тендерийг хууль ёсны дагуу явагдаж буй эсэхэд хөндлөнгийн ямар субъект хяналт тавьдаг бэ?
-Хуульд “Тендер шалгаруулах Үнэлгээний хороонд хоёроос доошгүй Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын гишүүнийг оруулж иргэний хяналт тавина” гэж заасан. Үүний дагуу Үнэлгээний хороонд Төрийн бус байгууллагын болон мэргэжлийн холбоодын гишүүн орж ажилладаг. Жилийн эхэнд Хууль зүйн яаманд бүртгэлтэй Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын мэдээллийг авч, нээлттэй урилга илгээдэг. Урилгын дагуу ирсэн хүмүүсийн бүртгэлийг “Цахим-2” системд оруулдаг. Ингээд тухайн тендер зохион байгуулагдахад Үнэлгээний хороонд ямар бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орж ажиллах вэ гэдгийг программ шийддэг хяналтын тогтолцоотой.
KK KK XAP JAGSAALT NEMERGUI DEE,OOR NEREER TENDERT OROLCONO.XAALGAAR ORUULAHGUI BOL TOONOOR L OROH BAIHDAA KK KK
Л.БАТБААТАР
Монгол Улсын УИХ, Засгийн газраас авлига, хээл хахуулыг бууруулах, төсвийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл арга хэмжээний ил тод байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор олон ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж байна.

0 Сэтгэгдэл
2015.10.08