ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Нэг тонн шатахууны үнэ 517 ам.доллар болсон ч татварыг нь тултал нэмжээ
Т.ЖАНЦАН
Газрын тосны үнэ өнгөрсөн оны зургадугаар сараас хойш буурсан. Эдүгээ дэлхийн зах зээл дээр нэг баррель брент маркын газрын тос 48, “WTI” маркынх 45 ам.долларын үнэтэй байна. Энэ нь шатахуун болон тосолгооны бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл бүрдүүлсэн. Монгол Улс газрын тос экспортолж байгаа ч хэрэгцээгээ импортоор 100 хувь хангадаг. Манай улс 2013 оны тавдугаар сараас эхлэн түүхий газрын тосны дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр шатахуун импортлох болсон билээ. Шатахууны импортын хилийн үнэ өнгөрсөн оны наймдугаар сард тонн тутамд 1011 ам.доллар байж. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард 517 ам.доллар болж буурсан. Иймд нэг литр шатахууны жижиглэнгийн үнэ дэлхийн зах зээлээ дагаад дор хаяж 200 төгрөгөөр хямдрах ёстой гэсэн тооцоо хийсэн яриа иргэдийн дунд бий.
Гэвч шатахууны жижиглэнгийн үнэ иргэдийн хүссэнээр буурсангүй. Нийслэлд байгаа шатахуун түгээгүүрийн газруудад нэг литр АИ-92 бензин 1660, А-80 1550, дизелийн түлш 1790 төгрөгийн үнэтэй байна. Уул уурхайн яам бол газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хэвийн байлгах, нөөц нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр импортлох, гадаадын нэг нийлүүлэгчээс хэт хараат байдлыг бууруулах, улсын төсөвт хүндрэл учруулахгүй, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг.
Ингээд Уул уурхайн сайд Р.Жигжид шатахууны жижиглэнгийн үнэ хямдрахгүй байгаа шалтгааныг доорх байдлаар тайлбарлав. Тэрээр “Шатахууны үнийн савалгаа бараа, үйлчилгээний тарифт шууд нөлөөлдөг.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ унасан тул импортын шатахууны үнэ хямдарсан. Гэвч манай улсад жижиглэнгийн үнэ тогтвортой байгаа. Үнийн энэ зөрүүг улсын төсөвт авч байна. Шатахууны жижиглэнгийн үнэ нь хилийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрддэг. Сүүлийн үед шатахууны хилийн үнэ буурсантай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээ авсан. Тухайлбал, Монголбанк, Засгийн газрын хамтарсан “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад 3.8 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийн энэ хүүг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 16-18 хувь болголоо. Үүнээс гадна УИХ энэ оны улсын төсөвт шатахууны гааль, онцгой албан татвараас төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцон баталсан. Өөрөөр хэлбэл, алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортолж буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор тогтоож өгсөн. Ингээд нэг тонн А-80 автобензинд 252, АИ-92 автобензинд 259, дизель түлшинд 265 мянган төгрөгийн татвар тус тус ногдуулж байна. Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татвар нэг хувь байсныг тав болгож нэмэгдүүлсэн” хэмээн тайлбарлав. Тэгвэл Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Газрын тосны үнэ савалгаа ихтэй байна. Оны эхнээс буурч байсан ч тавдугаар сард эргээд өсч нэг баррель нь 65 ам.доллар хүрсэн. Одоо эргээд огцом буураад байгаа. Манайханд дэлхийн зах зээл дээрх үнийн савалгааг ажиглаад шатахууны үнэ хямдрах ёстой гэсэн ойлголт бий. Гэтэл нэг литр шатахууны үнийг тогтоохдоо хилийн үнийн сар, улирлын дунджаар тооцох ёстой. Тэгэхээр дэлхийн зах зээлийн үнийн савалгааг дагаад өсгөж буулгахаас илүү тогтвортой байх нь чухал. Урд нь онцгой албан татварын зохицуулалтаар шатахууны жижиглэнгийн үнийг барьж ирсэн. Өнөөдөр бүх татварыг нь нэмсэн байгаа. Үүнээс гадна газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнийн бууралт манай улсад үр ашигаа өгч байна. Монгол Улс шатахууны импортод жилд 100 сая ам.доллар зарцуулдаг байлаа. Одоо 45 сая ам.доллар болж буурсан. Энэ нь манай улсын гадаад валютын нөөцөд гол нөлөө үзүүлэх юм” гэсэн тайлбар өглөө.
Уул уурхайн яамны мэдээллээс үзвэл шатахууны жижиглэнгийн үнэ буурах нь буурчээ. Тухайлбал, алслагдсан аймаг, орон нутгаар импортолж буй шатахууныг онцгой албан татвараас чөлөөлсөн. Ингэснээр энэ оны эхнээс баруун бүсийн аймгуудад нэг литр шатахууны үнэ дунджаар 150 төгрөгөөр хямдарчээ. Мөн агуулахаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд бөөнөөр борлуулж байгаа нэг литр шатахууны үнэ 300 төгрөгөөр буурч 1390 төгрөг болов. Үүнээс гадна есдүгээр сард Улаанбаатар хотын захын буюу орж, гарах зам дагуух зарим шатахуун түгээгүүр, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдад шатахууны үнэ литр тутамдаа 60 төгрөгөөр буурсан байна.
Тэгвэл шатахуун импортлогч компаниуд энэ оны эхний есөн сард улсын төсөвт 160 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Ингээд он дуустал 251 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж буй аж. Монгол Улс энэ онд 1.3 сая тонн шатахуун хэрэглэх тооцоо бий. Тэгэхдээ нийт хэрэглээнийхээ 89.3 хувийг ОХУ, 2.5 хувийг БНХАУ, хоёр хувийг БНСУ, 1.8 хувийг Малайз, 1.6 хувийг Япон, 1.5 хувийг Сингапураас авна.
Газрын тосны үнийн бууралт шатахууны импортод эерэг нөлөөлсөн ч экспортод сөрөг үр дагавартай. Учир нь манай улс шатахуун үйлдвэрлэдэггүй боловч газрын тос экспортлогч. Энэ онд нэг сая гаруй тонн газрын тос экспортлох төлөвлөгөө бий. Ингээд улсын төсөвт газрын тосноос энэ жил 220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх учиртай. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 708 мянган тонныг экспортолжээ. Цаашдаа энэ жилийн экспортын төлөвлөгөө биелсэн ч үнийн уналтын улмаас төсөвт орох орлого 100 гаруй тэрбум төгрөгөөр тасрах тооцоо гараад байна. Тэгэхээр төсөвт төвлөрөх газрын тосны орлого тасрах ч дүүрч. Харин шатахууны жижиглэнгийн үнэ хямдарвал иргэдэд бодитоор мэдрэгдэж эдийн засаг хүндэрсэн өнөө үед халаасанд байгаа хэдэн төгрөг нь хэмнэгдэх билээ.
Яаж ч бодсон 1011$ байх ёсгүй,хэрвээ тийм үнээр орж ирвэл 2000 төгрөгөөр орж ирж байнаа гэсэн үг. Тэрийг жижиглэж худалдаалахдаа 1700 гаар зарна гэж байхгүй. Хилийн үнэ гээд байгаа 500 гаас чдоош орж ирж байсан
-Нийслэлд орж, гарах зам дагуух зарим ШТС шатахууны үнийг 60 төгрөгөөр хямдруулжээ-

0 Сэтгэгдэл
2015.10.03