Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Д.Буяндэлгэр: Монголынхоо нэрийг дэлхийд дансалсан 100 гаруй тогооч бий

Н.БАТ

Чингисийн талбай дээр өчигдөр монголын мастер тогооч нар хагас тонн орчим будаатай хуурга хийв. Өөрөөр хэлбэл 3,5 метрийн диаметртэй, 10 см өндөртэй хайруулын тогоонд хагас тонн хэртэй хүнсний бүтээгдэхүүн хууран, будаатай хуурга хийж, амралтын өдрүүдээрээ “Намрын ногоон өдрүүд”-ийг сонихож ирсэн хүмүүсийг дайллаа. Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран энэ удаагийн өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж. 3000 гаруй хүн тогоочийн хувцас өмсөөд талбай дээр жагссан байгааг харах нэг талаар бид ч хоолоо хийлгэх найдвартай хүмүүстэй л юм байна гэх сэтгэгдэл төрүүлэв.

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ нь “Монгол хүнс органик хүнс-2015”, “ Алтан намар” зэрэг дэд хөтөлбөрүүдтэй өнгөрсөн амралтын хоёр өдөр Чингисийн талбайд болсон бол ирэх мягмар гаригаас “Мишээл экспо” худалдааны төвд эхэлнэ.

10 дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээг ХХАА-н сайд Р.Бурмаа нээж, энэ салбарт ажиллагсаддаа баяр хүргэсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “ Бид хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хүнсний салбарын суурь хуулиудыг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ намрын чуулганаар “Органик хүнсний тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгээд байна. Байгалийн хувьд цэвэр, унаган төрхөө хадгалсан манай улс энэ давуу талаа ашиглан органик хүнс бүхий монгол брэндийг бий болгон гадаад дотоодын зах зээлд гаргах нь малчид, тариаланчид үйлд­вэр­лэгчдээ дэмжих, экспор­тыг нэмэгдүүлэх, эколо­гийн баримжаатай бодлого хэрэг­жүүлэх чухал ач холбогдолтой хэмээн дурдсан юм.

Энэ үеэр Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын зөвлөх инженер, мастер тогооч, Монголын мастер тогоочдын холбооны тэргүүн Д.Буяндэлгэртэй ярилцлаа. Учир нь, өнөөдөр Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын ажилчдын төлөөлөл болсон 1000 гаруй хүн Төрийн ордонд салбарынхаа хоёрдугаар зөвлөлгөөнийг хийнэ. Тус зөвлөлгөөнөөр ямар асуудлыг товлон хэлэлцэх талаар түүнээс сонирхсон юм.

-Хоол үйлдвэрлэлийн сал­барынх­ны зөвлөлгөөн гэж ер нь сонсч байгаагүй юм байна. Хүнсний сал­ба­рын­­хан гэдэгт та бүхэн хамрагдчихдаг байх аа. Энэ удаад хоол үйлдвэр­лэ­лийнхэн гэж онцгойлон зөв­лөлдөх болсны шалт­гаан юу вэ?
-1966 онд Монголын хоол үйлдвэрлэлийн улсын  анхны зөвлөлгөөнийг хийсэн байдаг юм. Тэрнээс хойш 50-аад жил тасарсан энэ үйл ажиллагааг монголын Мастер тогооч нарын холбоо,  ХХААЯ-тай хамтран  өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулна. Бид зөвхөн хүнс, хүнсний эрүүл ахуйн талаар л яриад байхаас түүгээр нь  хоол хийдэг хүмүүстээ анхаарал тавих нь сүүлийн жилүүдэд суларчихсан. Мастер тогоочдын холбоо маань энэ байдлыг судалж, ХХААЯ-нд хүсэлт тавиад хоёрдугаар зөвлөлгөөнийг хийхээр бэлтгэлээ хангасан. Ирэх жил Монголд болох АСЕМ-ын  зочид төлөөлөгчдийн хоол унданд төр засаг хэрхэн анхаарч байгаа бол, Монголд маань энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин хангалттай байна шүү, мөн боловсон хүчин бэлтгэдэг сургуулиуд, төрийн бус байгууллага, дэлхийд монголынхоо нэрийг гаргасан 100 гаруй мастер тогооч нь байна шүү гэдгийг нэг дуулгая. Төр энэ хүмүүсийнхээ хүчийг ашиглаасай. Бид ч мөн хувь нэмрээ Монгол Улсдаа оруулья гээд дуу хоолойгоо нэгтгэж байна. Аливаа хүн айлд гэрийн эзний нэрээр ороод эхнэрийн нэрээр гардаг гэдэг. Тэгэхээр Ерөнхийлөгч маш том ач холбогдолтой олон улсын чуулган хийх эрх авсан. Тэрхүү нэр хүндтэй үйл ажиллагаанд ирж байгаа хүмүүстээ хоол ундаар нь сайхан үйлчлээд явуулчих юмсан гэсэн үүднээс бид өнөөдөр нэгдэн ярилцахаар товлолоо.

-АСЕМ-д мэдээж та нар чухал үүрэгтэй оролцох хүмүүс. Тэгэхээр та бүхэн ингэж дуу хоолойгоо нэгтгэсэн ч, нэгтгээгүй ч улс ашиглах ёстой хүмүүсээ ашиглах л байх?
-Би энэ арга хэмжээнд гадаадын хоол хүнсний мэргэжилтнүүд, тогооч нар  ажиллах юм гэж сонссон. Хэрвээ янз бүрийн асуудал гарвал Монгол л гэдэг нэр гарна шүү дээ.  Тиймээс Монголд байгаа боловсон хүчнээ ашиглаад хамруулаад хоол ундны асуудлыг нь  зохицуулах боломж байна аа гэдгийг хэлэхийг хүсч байна. Гэхдээ зөвлөгөөнөөр ганцхан энэ асуудлыг хэлэлцэх юм биш. Монголын хоол үйлдвэрлэлийн салбар  ямар төвшинд байна вэ, монголчууд маань ямар хоол хүнс идээд байна вэ,  тогооч нар нь эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай хоол хүнс өгч чадаж байна уу. Чадахгүй бол ямар арга хэмжээ авах вэ гээд салбарынхаа олон асуудлыг хөндөж ярилцаж, шийдлээ товлоно.

-Салбарынхаа гэхээр хүнийхээ өөрөөр хэлбэл тогооч нарынхаа асуудлыг мөн хөндөх байх?
-Би хоол хүнсний салбарт 30 гаруй жил ажиллахдаа 20 гаруй жил мастер цолтой ажиллаж байна. Өөрийн чиглэлийн янз бүрийн хууль дүрэм тогтоолыг судлаад үзэхээр хоол гэж ерөөсөө байдаггүй. Хүнс л гэж байдаг. Хүнсээр хоол хийнэ гэдгийг уг нь манайхан мэддэг л баймаар. Гэхдээ манай өндөр боловсролтой дарга нар маань үүнийг анхаардаг гэж итгэж байна. Ард түмэн, хүүхдүүд, өндөр настан, өвчтэй хүмүүсийн хоол хүнс ямар төвшинд байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Тэр төвшинд яваа гээд гоё үгээр хэлж болох л байх. Амьдрал дээр өөр байна шүү. Монголд өнөөдөр галаа түлээд хоолоо хийж байгаа тогооч байгааг үгүйсгэхгүй. Гэвч хоол үйлдвэрлэлийн 60-аад хувь нь гаазан дээр хоол хийдэг болсон. Гэтэл энэ бол тогоочид асар хортой зүйл. Тэдний  эрүүл мэндийн асуудал үүнээс болж маш эрсдэлтэй болж байна. Өмнө нь тогооч нарын мэргэжлийг хүнд нөхцөлд хамруулдаг байлаа. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд технологи өндөр хөгжсөн гээд хүнд нөхцөлд байх шаардлагагүй гэж үзсэн. Бидэнтэй ижил төвшний ажил хийж байгаа хийн гагнуурчин хортой нөхцөлд ордог. Тэгвэл гаазан дээр мөн хоол ундаа хийж байгаа тогооч нар яагаад хортой нөхцөлд орж болохгүй гэж. Манай тогооч нар бол их сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм шүү. Тэр бүр хэл ам гаргаад байдаггүй. Хөдөлмөрийн цаг хязгааргүй хүнд нөхцөлтэй  ч бид өмнөх ажлаа л хийж байдаг.

-АСЕМ-д гадаадын тогооч нар үйлчилнэ гэснээс өнөөдөр Монголын хоолны салбарт гадныхан багагүй хувийг эзэлж байгаа ?
-Ардчилалтай цуг хамгийн түрүүнд хувьчлагдсан салбар бол хоол үйлдвэрлэл. Тийм ч учраас хяналт тавихаа боль­сон байх. Үнэхээр сүү­лийн үед гадаадынхан мон­голчуудын хоол хүнсийг мэд­­дэг болчихлоо. Үндэсний хоол унд гэдэг зүйл үндсэндээ алдагд­лаа. Иргэний хувьд энэ бол үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх төвшинд хүрч болзошгүй нь гэж боддог. 

-Өнөөдөр энэ салбарт мастер цолтой хэчнээн тогооч ажиллаж байна вэ. Энэ цолыг олгох гол шалгуур нь юу вэ?
-1966 оны анхдугаар их хурлаар Монгол  Улсын мастер тогооч гэдэг цолыг олгож эхэлсэн байдаг юм. Үүнээс хойш 49 жилийн хугацаанд  312 хүнд  мастер тогооч цол олгож .Үүнээс 130-аад нь өнөөдөр үйлдвэрлэл дээр ажиллаж байна. Үлдсэн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, тэтгэвэрт гарсан, гадаадад амьдарч байгаа гээд янз бүр байна. Гэхдээ энэ бол бага тоо гэж бодохгүй байна. Энэ цолыг авахын тулд 10-аас дээш жил энэ салбарт ажилласан, мэргэж­лийн сургуулийг нь төгссөн  үнэмлэхтэй, нэгдү­гээр  зэрэгтэй, аймаг дүүр­гийн аваргын тэмцээнээс медаль авсан байх гээд маш олон шалгуур үзүүлэлтийг бие­лүүл­сэн Монгол Улсын иргэн шалгаруулалтад ороод тэнцсэн бол нас хүйс үл харгалзан өгдөг.

-Бас нэг хөндөх ёстой асуудал бол болсон болоо­гүй дамжаагаар тогооч мэргэжлээр сургаж, үнэмлэх олгох явдал. Үүнд жишээ нь та бүхний зүгээс хяналт тавьж чаддаг уу?
-Ер нь хяналтгүй байна даа. Гэхдээ манай холбоо нэлээн хөөцөлдсөний хүчинд  зөвшөөрөл олгодог Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний газар­тай хамтраад бүх тогооч нарыг шалгалтад хамруулаад үнэм­лэ­хийг нь баталгаажуулж байна.  
Хамгийн гол нь ямар­ваа нэг зүйлийг хийхэд хууль эрх­зүйн орчин нь бүрдсэн байх хэрэгтэй. Үнэндээ бид та шаардлага хангахгүй ээ, таны наад үнэмлэх болохгүй байна аа гээд хэчнээн хэлэх ч цуцлах эрхгүй. Манай салбар чинь таван яаманд хуваагдчихсан. Сургалт нь Хөдөлмөрийн яаманд, дээд боловсрол, хүү­хэд хоёр нь БСШУЯ-нд, эмнэлэг сувиллынх нь ЭМСЯ-нд , нэг хэсэг нь БОНХАЖЯ-нд, харин гол асуудлыг нь ХХААЯ-нд харьяалуулсан байдаг. ХХААЯ-нд манай салбарыг төлөөлж ганц л мэргэжилтэн байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан