Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
И.К.Азизов: Монгол мах экспортлох асуудлаа яаравчлах хэрэгтэй

Т.ЖАНЦАН

Манай улс махыг экспортоо нэмэгдүүлэх талаар олон жил ярьж ирсэн. Гэвч өнөөг хүртэл дорвитой ахиц гараагүй л байна. махны экспорт нэмэгдэхгүй байгаа олон шалтгаан бий. Хамгийн гол шалтгаан нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын /ДМАЭМБ/ тавьдаг  малын өвчлөл хорио цээрийн стандарт, мах боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал гэдэг. Үүнээс гадна мах авах талууд адуу, үхрийн мах сонирхдог. Гэтэл  манай улс хонь, ямааны мах экспортлох сонирхолтой. Сонирхолын энэ зөрчил нь махны экспорт нэмэгдэхгүй байх нэг чөдөр болдог. Өөрөөр хэлбэл манайд үхрийн мах худалдан авагчийн хүссэн хэмжээгээр экспортолж чадахгүй. Яагаад гэвэл манай үхрийн тоо толгой цөөн. Харин хонь, ямаа 52 сая толгой малын 80 орчим хувийг эзлэж буй юм. ХХААЯ, ОХУ-ын Элчин сайдын яам, мах экспортлогч компаниуд хамтарч хэлэлцүүлэх хийлээ. Энэ хэлэлцүүлгийн үеэр ОХУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Д.Б.Балданович хоёр улсын махны худалдаа нэмэгдэхгүй байгаа шалтгааныг тайлбарлав. Тэрээр “Сүүлийн арван жилд Монгол Улсаас ОХУ-д мах экспортлох нь бага байгаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу ОХУ мах импортлох тоо хэмжээг 10 мянган тоннд хүргэсэн. Гэвч махны экспорт нэмэгдээгүй байна. Энэ нь олон шалтгаантай.  Тухайлбал, хоёр улсын махны худалдааны тоо хэмжээ нэмэгдсэн шийдвэр хэт их хүлээлт үүсгэлээ. Мөн мал эмнэлэг хорио цээрийн асуудал нөлөөлсөн. Үүнээс гадна хоёр тал мэдээлэл муутай байж. ОХУ Монголыг Латин америкийн орнууд шиг үхрийн махны экспорт тасралтгүй хийхэд бэлэн. Монгол малын мах амт чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүн.  Тээвэрлэлт нь ойр хялбар гэж ойлгосон. Гэтэл махны нийлүүлэлт тасралтгүй нийлүүлэх бололцоо гарсангүй. Үүнд Монгол Улс зөвхөн 10-12 сард мах бэлтгэдэг нь саад боллоо. ОХУ гахай, үхэр, тахианы махны импортод тоо хэмжээ заадаг. Хонь, адуу, ямааны маханд тоо хэмжээ тогтоогоогүй. Монголоос 100 мянган тонн үхрийн мах авах бололцоотой юм. Хоёр улсын хил залгаа нутгуудад хонь, ямааны мах борлуулах зах зээл бий. Харин хоёр улс хонины мах тасралтгүй экспортлох асуудлыг харилцан тохиролцох учиртай. Мах худалдагч, худалдан авагч талуудад мал эмнэлгийн хорио цээрийн асуудал адилхан тавигдана. Хамгийн гол нь импортын тоо хэмжээнд бус ДМАЭМБ-ын гишүүн орнуудын мөрддөг мал эмнэлэг, хорио цээрийн стандарт хангах ёстой байдаг” хэмээн хэллээ. 

Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “ОХУ-ын махны их хэмжээний импорт ойрын хоёр, гурван жилийн богино хугацааны асуудал. Учир нь ОХУ дотоодын махны хэрэгцээгээ хангах арга хэмжээ авч байгаа. Одоогоор тахианы махны хэрэгцээгээ бүрэн хангасан. Гахайн махны хэрэгцээгээ бүрэн хангахад их ойрхон байна. Мөн сүү, махны чиглэлийн үхэр үржүүлж буй. Иймд Монгол мах экспортлох асуудлаа яаравчлах хэрэгтэй. Том зах зээлийг алдалгүй амт чанартай махаар байлдан дагуулах боломж одоохондоо байна. ДМАЭМБ-д 150 гаруй орон багтдаг. Тэдний мал эмнэлэг хорио цээрийн стандарт адил. Үүнийг хангах нь чухал юм. Иймд урд нь Дархан, Чойлбалсанд ажиллаж байсан шиг мах боловсруулах үйлдвэрлэлээ хувийн хэвшил Засгийн газартайгаа хамтарч сэргээх шаардлага Монголд бий. Ингэж байж Монгол малын мах зөвхөн Орос гэлтгүй дэлхийд бренд болно. Монгол малаар баян орон. Дэлхийн махны зах зээлд гарах боломж бий. Хамгийн гол нь зөв менежментээр сайж ажиллах ёстой” гэсэн билээ.

Монгол Улс жилд 368 мянган тонн мах бэлтгэх боломжтой. Энэ нь 15 сая толгой мал. Уг бэлтгэсэн махныхаа 239 мянган тонныг нь дотоодын хэрэгцээнд зарцуулдаг. Ингээд 128 мянган тонн махыг нь экспортод гаргах төлөвлөгөө бий. Экспортлох боломжтой махыг малын төрлөөр нь задлаад үзвэл үхрийн мах 14.5, адууных 28.8, хониных 45.8, ямааных 39.7 мянган тонныг тус тус бэлтгэх юм. Гэтэл 2010 онд 23.8 мянган тонн мах экспортолж байж. Харин энэ онд 2.2 мянган тонн байна. Монгол малын махны гол импортлогч нь хоёр хөрш хэмээн тооцож байгаа. Тэгвэл Хятад жилд гахайн мах 139, үхрийн мах 31.4, хонины мах 25, тахианы мах 59.2 мянган тонныг импортолж буй аж. ХХААЯ-наас адууны нэг кг мах 2.5, үхрийн мах 4.5ам.доллар, хонины мах дөрөв, ямааны мах гурван ам.доллароор экспортлох тооцоо хийж байгаа. Ингэвэл хоёр жилийн дараа 168 мянган тонн мах экспортолж 602 сая ам.доллар олох нь.  Өнөөдөр манай улсад мал эмнэлгийн хорио цээрийг сайжруулах, мах боловсруулах үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хилийн боомтоо өргөтгөх гээд ажил мундахгүй бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан