Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Т.Баасанжав: Биржээр мах биш мал зарах боломжтой

Л.БАТБААТАР

УИХ-аас 2011 онд батлан гаргасан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа,түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэж “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг байгуулсан билээ. Биржийн үйл ажиллагааны талаар “Хөдөө аж ахуйн бирж”-ийн Арилжааны ахлах мэргэжилтэн Т.Баасанжаваас  тодрууллаа.

-“Хөдөө аж ахуйн бирж” байгуулагдаад одоогоор хэчнээн төгрөгийн арилжаа хийгээд байгаа вэ?
-Бирж байгуулахаас өмнө ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь сум, аймаг, хотын ченжийн гар дамжин нэмэгдсэн үнээр зарагддаг  байсан. Ченжийн олон шат дамжлагыг бууруулах, нэгдсэн үнийн тогтолцоо бий болгох зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж”-ийг байгуулсан. Биржээр 2013 онд 403 тэрбум, 2014 онд 554 тэрбум, 2015 он гараад 400 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн судалгаа гарсан. Хамгийн гол нь бараа, бүтээгдэхүүнийн зах зээлийн бодит үнийг тогтоох. Биржээр арил­жаалагдсан ноолуурын үнийг хөдөө орон нутгийн мал­­­чин мэдвэл, явуулын чен­­жэд хямд үнээр зарахгүй болно.
Мөн биржээр арилжаалах  хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн тодорхой стандарт, шаардлага хангасан байх ёстой.

-Тухайлбал?
-Ноолуурын тухайд ярья. Ноолуурыг эхэлж өнгөөр нь ялгана . Мөн боловсруулсан, угаасан, самнасан гэж гурван түвшинд ангилдаг.  Ялгасан ноолуурыг 10 килограммаар нь нэг богц болгон арилжаална. Ингэж ангилах шаардлага  малчдын хувьд хүнд тусч байх шиг байна.
Малчид ямаагаа бөөнд нь самнадаг. Мэдээж ямаа бүр ижил зүстэй биш. Гэтэл биржийн шаардлагаар нэг өнгийн, боловсруулалтын түвшин ижил 10 килограммаар савлагдсан байх ёстой. Ийм учраас малчид маань хамтран  ноолуураа өнгөөр болон бусад байдлаар нь ялган биржийн арилжаанд орох хэрэгтэй.

-Биржийн арилжаа хэрхэн явагддаг талаар тодруулж өгнө үү?
-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зарах  хүн бараагаа биржийн итгэмжлэгдсэн агуулахад заавал байршуулна. Тухайн барааг шалган,  чанарын тодорхойлолтыг агуулахын программд оруулснаар  мэдээлэл нь биржийн нэгдсэн санд ордог. Ингээд барааны хэмжээ, чанар, үнийн саналыг биржид байршуулж зарах захиалга өгнө.
Бараа худалдан авах иргэн тодорхой хэмжээнийн мөнгийг дэнчин болгон биржийн дансанд байршуулах ёстой. Үнэ тохирохгүй бол дэнчингийн мөнгөө шимтгэл төлөхгүй буцаан авна. Худалдагч, худалдан авагчийн тохирсон үнээр биржийн системд төлбөрийн даалгавар  хийгддэг. Үүнийг шууд буюу спот арилжаа гэнэ.
Мөн ямааны ноолуур, хонь, тэмээний ноос ( ноосыг их биеийн, зогдорын гэх мэтээр ангилна), хүнсний буудай, рапс буюу тосны ургамлыг биржээр арилжаалж байна.

-Тэгвэл шууд бус фьючерсийн (ирээдүйн) арилжааны талаар тайлбарлана уу?
-Энэ арилжаа нь цаг хугацааны хувьд ирээдүйд хийгдэнэ. Жишээ нь, гурилын үйлдвэр жилийн хэрэгцээнийхээ буудайг худалдан авах төлбөрийн чадваргүй байя гэж бодъё. Эхний гурван сар хэрэглэх буудайг худалдан авч, эргээд борлуулалтын орлогоос буудай худалдан авах зарчмаар ажиллана гэхэд ирэх оны нэг сард хэрэглэх буудай авах гэрээг фьючерсээр  хийдэг. Үүний тулд үнийн дүнгийн 10 хувийг биржийн дансанд байршуулна. Ингэснээр ирээдүйд үнэ өсөх эрсдлээс хамгаалагддаг.
Мөн энгийн иргэдэд бага мөнгөн дүнгээр арилжаанд оролцох боломж олгоно. Хувь хүн нэг сая төгрөгөөр дэнчин тавин, 10 сая төгрөгөөр ирэх жилийн гурван сард зарагдах буудайны гэрээг худалдан авсан гэж бодъё. Энэ гэрээ хэсэг хугацааны дараа өсч 11 сая төгрөг болоход буцаагаад зарж болно.
Зөрүү нэг сая төгрөг нь дэнчин  дээр нэмэгдэн хоёр сая төгрөг болно гэсэн үг.  Манай бирж 2016 оноос эхлэн фьючерсийн арилжаа хийхээр төлөвлөсөн.  “HASDAQ”-аас арилжааны программ худалдаж авна.
Энэ программын дагуу иргэд гэрээсээ интернэтэд холбогдон фьючерсийн арилжаанд оролцох юм. Үүний давуу тал нь олон худалдан авагчийн саналаар үнэ тогтох болно. Гэрээний цаана  бараа байгаа болохоор хувьцаа шиг уналт, шок болдоггүй.

-Өнгөрсөн жил цөөн тооны амьд мал биржээр дамжуулж борлуулсан гэсэн. Энэ талаар?
-Тийм. Өнгөрсөн жил туршилтын журмаар амьд малыг хөдөө орон нутагт нь биржээр арилжаалж үзсэн. Амьд мал биржээр зарах  боломжтой нь туршилтын явцад  харагдсан.
Энэ жилийн хувьд ч амьд мал олон тоогоор арилжаалах бодолтой байгаа. Өнгөрсөн жилийн хувьд цаг оройтож хүйтэрсэн үе таарснаас, хол газраас  мал тууварлахад хүндрэл гарсан. Биржийн зүгээс малыг амьдын жингээр зарах санал тавьсан юм.
Малчид амьдын жингийн нэг килограммыг 5-6 мянган төгрөг гэж өндрөөр үнэлсэн. Ийм өндөр үнээр авах худалдан авагч олдохгүй учраас буурч килограмм нь 1800 төгрөг болсон. Энэ үнээр, амьд хонины килограммыг үржүүлэхэд  нэг хонь  80-100 мянган төгрөгийн үнэ хүрсэн. Энэ бол бодит үнэ.

-Биржээс худалдан авах мах  бусад хүнсний захын үнээс хямд байж чадах болов уу?
- Бирж мах худалдаалахгүй.  Мах арилжихад чанар стандартын асуудал хурцаар тавигддаг. Комьпютерийн араас худалдан авч байгаа болохоор тэр.
Ер нь, бирж байгуулагдсан гол зорилго нь шат дамжлагын тоог цөөрүүлэхэд оршино. Махны үйлдвэрүүд биржид аль нэг  аймгаас мал худалдан авах захиалга өгдөг.  Тухайн аймгийн малчид товлосон газарт малаа тууж ирэн, худалдах үнийн санал тавьдаг. Ингээд дундын зуучгүйгээр нүүр нүүрээ харан хэлэлцэж, үнээ тохирдог. Бирж бол авах, зарах хоёрыг уулзуулж, үнийн дүнгээс маш бага хувь буюу 0.3 хувийн шимтгэл авдаг.
Улаанбаатар хотод малыг амьдаар тууварлан ирдэг байсан үе өнгөрсөн. Хотын гадна орших тодорхой цэгүүдэд бой хийж, гулууз хэлбэрээр оруулдаг болсон. Амьдаар нь тууварласнаас  цаг хугацаа, зардал мөнгөний хувьд хямд тусдаг. 

1 Сэтгэгдэл
Сайн байна уу Зээлийн Кластерийн Банк нь таны бүх зээлийн зээлийг (машин зээл, ажлын зээл, хувийн зээл, эргэлтийн зээл) болон үл хөдлөх хөрөнгийг зээлж аваад авах боломжтой болно. И-мэйл: financiranju382@gmail.com
Хамгийн их уншсан