Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрс хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ гэв


Шинэчлэлийн Засгийн га­зар гэр хорооллын иргэдээ хямд өртөг­тэй нүүрсээр хан­гах зорилгоор “Нүүрс” хөтөлбөр­ийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэвч уг хөтөлбөртэй холбоотойгоор улсын төсөвт 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх асуудал  нийгмийн дунд нэлээд шуугиан дэгдээгээд байна. Тэгвэл Монголын Залуучуудын Холбоо залуучуудын төв байгууллагынхаа хувьд дээрх хөтөлбөрийг улам боловсронгуй болгож эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон тухай Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат өөрийн твитер хуудаснаа жиргэжээ. Тэрээр өмнөх алдааг давталгүйгээр, мэдээлэл нь шилэн байдлаар ард иргэдэд хүрсэн  хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодолтой байгаа гэнэ. Тиймээс хямд үнэтэй нүүрсээр ард иргэдээ хангах зорилготой нүүр хөтөлбөр тун удахгүй залуучуудын санаачилгаар үргэлжлэх нь ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан