Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Солонгосын эдийн засгийн нэгэн гайхамшиг Хьюндэй Моторс

Хьюндэй компанийн үйлдвэрлэж байгаа хамгийн дээд зэрэглэлийн супер хөлөг нь Тэнгэрийн морь буюу “EQUUS”. 3800 болон 5000 сс хөдөлгүүртэй, 100 мянгаас 150 мянган ам.долларын үнэтэй. Зарим тэргүүлэх маркийн машиныг бодвол тийм ч үнэтэй санагдахгүй байж болох. Дэлхийн 27 улсад экспортод гаргадаг тус машиныг БНСУ-ын Улсан хотын үйлдвэрт л гэхэд өдөр бүр 37 ширхэгийг үйлдвэрлэж байна. Нэг машиныг угсарч үйлдвэрээс гаргахад дунджаар 36 цаг зарцуулдаг. Үйлдвэр өдөрт 17 цаг тасралтгүй ажилладаг. Тэнгэрийн морь бол Хьюндэйгийн хамгийн сүүлд өөрөөр хэлбэл 2007 онд байгуулагдсан үйлдвэрийн бүтээгдэхүүн. Тэгвэл 40 гаруй жилийн түүхтэй Хьюндэй моторс жилд хэдэн машин борлуулдаг вэ. 2014 оны статистикаас нь харвал 4,9 сая машин борлуулсан гэнэ. Үүний 86 хувийг хилийн чанадад үлдсэнийг нь дотооддоо борлуулав. Энэ бол зөвхөн “Хьюндэй”-гийн борлуулсан машин. Хэрвээ Киагийн машиныг нэмбэл даруй 8 сая давна.

Тэртээ 40 жилийн өмнө жилд 20 мянган машин үйлдвэрлэнэ хэмээн төлөвлөж, автомашины үйлдвэрийн шаваа тавьж байсан тус үйлдвэр өдгөө дэлхийн зах зээлд нэгэнт томоохон байр суурь эзлэх болжээ. Зөвхөн Улсаны үйлдвэрийн боомт дээр биднийг очсон өдөр 10 мянган машин экспортод гаргахаар “жагсаасан” байлаа. Улс улсаар нь хаяглан эгнүүлжээ. Солонгосын эдийн засгийн гайхамшгийн нэгд зүй ёсоор тооцогддог “Хьюндэй” группийн тэргүүн нүүр царай нь өнөөдөр машин үйлдвэрлэлийн салбар нь болжээ. Хөгжлийн оргилдоо буюу 1987 онд 34 охин компани 189 мянган ажилтантай хэмээн бичигдэж байсан тус группийн автомашин үйлдвэрлэлийн салбарт одоогоор 34 мянган хүн ажиллаж байгаа гэнэ. Дэлхий даяар автомашины 19 үйлдвэр ажиллаж буйгаас 3 нь Солонгостоо бий. Өдөрт 6000, жилд 1,5 сая машин үйлдвэрлэж, 10 секунд тутамд нэг машинаар “өндөглөж” буй  “Хьюндэй” бидэнд “эксел”-ээр танил болж, өдгөө “соната”-гаар нөхөрлөж байна.1988 онд тус компани соната загвараа дэлхийд танилцуулсан.  Энэ нь тус компанийн хувьд тэргүүлэх борлуулалттай машины хоёрдугаарт бичигддэг. Анхны “зөвхөн Хьюндэйд үйлдвэрлэв” гэсэн тов тодорхой тодотголтой гарсан марк юм. Өөрөөр хэлбэл мотор нь л Мицүбишигийн лицензээр үйлдвэрлэгдсэн байсан аж. Харин дэлхий даяар хамгийн олон хувиар борлуулсан машин нь элентра.

Тэнгэрийн морь буюу “EQUUS

Солонгосын Засгийн газраас хэрэгжүүлдэг  танилцах хөтөлбөрөөр аялсан Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн багт Хьюндэйгийн Улсан дахь үйлдвэртэй танилцах боломж олгосон юм. “Хьюндэй”-гийн 19 үйлдвэрээс хамгийн томд нь тооцогдох Улсаны үйлдвэр таван хэсэг үйлдвэрээс бүрддэг, 660 мянган ам.метр талбайтай. Технологийн болоод үйлдвэрийн нууц гэдэг утгаараа жаахан хаалттай байдаг тус үйлдвэр зураг авах бичлэг хийх зөвшөөрөл олгоогүй ч бид боломжоороо үзэж харснаа хүргэе.

Таван үйлдвэрийн эхнийх нь суудлын жижиг машиных. Хоёр дахь нь  бага оврын жип буюу  гранд санта фе, туксон гэх зэрэг машин үйлдвэрлэдэг бол гуравдугаар үйлдвэрээс элентра / авента/ маркийн машин хэрэглэгчийн гарт хүрнэ. Харин дөрөвдүгээр үйлдвэр бидний танил старэх болоод бага оврын бус үйлдвэрлэдэг бол тавдугаар үйлдвэр  алдарт “EQUUS”-т харьяалагддаг юм байна. Энэхүү үйлдвэрүүдээс 13 маркийн машин гарч буй юм..

Биднийг хөтөч маань гуравдугаар угсралтын хэсэгт зочлохыг урив. Элентра маркийн машин угсралт энд явагддаг.  Бэлэн болсон деталиудыг хүний бүрэн оролцоотойгоор угсарч, бэлэн бүтээгдэхүүн болгоно. Энэ хэсэг үндсэндээ 90 хувь гар ажиллагаа шаарддаг. Өөрөөр хэлбэл хүний оролцоо хамгийн ихээр шаарддаг хэсэг нь. Хэрчиж хэвлэх хэсэгт бол 100 хувь автомат ажиллагаа шаарддаг бол будах хэсэг 70 хувь автомат. Харин бидний үзэж сонирхсон энэ хэсэгт S хэлбэрт замаар нийт 1300 машин өдөр бүр угсарч зах зээлд гаргадаг.  Дамжлага тус бүрт 2-3 хүн ажиллаж, тогтсон цагтаа амжиж өөрийн үүргийг биелүүлэх ёстой. Хоёр цаг тутамд 10 минут амрах нормтой бөгөөд мөн хоёр цаг тутам ажлын дамжлагаа сольдог.  Үйлдвэр хоёр ээлжээр, 17 цагийн турш өдөр бүр тасралтгүй ажилладаг. Таван том үйлдвэрээс нь гадна сэлбэг үйлдвэрлэдэг 10 жижиг үйлдвэр бий. Нэг шугам дээр хоёр маркийн машин явна. 1400 метр шугам тасралтгүй машинтай байх. Суудлын жижиг машин гэхэд л 20 мянган хэсгээс бүрддэг учраас нэг машин бэлэн болох хүртэл багагүй цаг хугацаа зарцуулах нь дамжиггүй. Хөтөчийн тайлбарласнаар нэг ширхэг элентраг 20 цагт бэлэн болгодог бол автобусыг 2 өдөрт хийдэг.  Хьюндэй бүх сэлбэгээ дангаар үйлдвэрлэдэггүй. 6000 гаруй хамтрагч компаниасаа бүтээгдэхүүн авч ажилладаг. Хамгийн сүүлд машины хаалгыг угсраад л тестэнд шилжүүлж, тэнцвэл боомт руу...

Бидний үзсэн үйлдвэрт элентра I30  загварын машиныг угсарч, экспортынх, захиалагчийнх хэмээн тусгайлсан хэдэн машин ч харагдлаа. Учрыг лавлахад зарим захиалагч улсын хувьд импортоор авах машиныхаа зарим сэлбэгийг өөрсдөө илгээдэг гэнэ. Өөрөөр хэлбэл онцгой нөхцөлтэй улсууд иймэрхүү шаардлага тавьдаг ч энэ нь цөөн учраас дийлэнх машинаа нэг стандартаар үйлдвэрлэдэг хэмээн тайлбарлаж өгөв.

Мөн зарим улсын стандарт өөр хоорондоо зохицдоггүй. Жишээлбэл, Европын улсууд хүрээлэн байгаа орчны асуудалдаа маш их анхаарал хандуулдаг болсноор аль болох эко машин импортлох сонирхолтой болсон бол АНУ-ын хувьд Азийн дунд оврын машиныг жижиг гэсэн ангилалд багтаадаг. Үнэндээ машин угсралтын үйлдвэр гэдэг тун ч хялбар бүтэцтэй харагдав. Сүүлийн жилүүдэд технологи өндөр хөгжихийн хэрээр хүний үйл ажиллагааг улам бүр хөнгөвчилсөөр байгаа юм. Магадгүй зах зээл нь ойрхон байдаг бол бид ч ийм үйлдвэртэй байх боломж бий.

Хьюндэйгийн хувьд өнгсөн жилийн борлуулалт нь өмнөх жилийнхээсээ 4,9 хувиар өсч 4,963 сая ширхэгт хүрсэн ч 2014 онд шилдэг 100 брэндийн нэгээр шалгарч чадаагүй байна. 10 жил дараалан шилдэг 100 брэнд гэх тодотголд багтаж байсан үйлдвэр нь чанарын болоод тээврийн хэрэгслийн найдварын VDS судалгаанд мөн л 2014 онд анх удаа багтаж чадаагүй гэнэ.  Тиймээс Хьюндэй бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, брэндийн үэн цэнэ чанарт зэрэг чухал үзүүлэлтдээ зах зээлийн оролцоог бэхжүүлэхээр томоохон дорвитой алхмуудыг хийж эхлээд буй юм.

Бид угсралтын хэсгээс гараад Улсан үйлдвэрийн боомтод очив. Бусад үйлдвэрээ бодвол Улсаны давуу тал нь бүтээгдэхүүнээ далайн гарцаар шууд экспортод гаргадаг. Экспортод гаргахаар 10 мянган машин боомтод сойж, усан онгоц руу болгоомжтойгоор нэг нэгээр нь зөөж оруулж буй харагдав. Том онгоц нь байшингаар 10 давхар орон сууцтай тэнцэх бөгөөд дунджаар нэг удаад 7500 машин ачих хүчин чадалтай бол бага нь 2000 орчим машин ачдаг гэнэ. Улсаны үйлдвэрийн хувьд бүтээгдэхүүнийхээ 70 хувийг шууд экспортод гаргадаг. Хьюндэйгийн найдвартай бас тууштай худалдан авагчид нь Хойд Америк, араас нь Ойрхи Дорнодын орнууд ордог аж.

Тарчигхан тариачны хүүгийн засварын газраас дэлхийн тэргүүлэх үйлдвэр болтлоо хөгжсөн Хьюндэй 1946 өнөөдрийн нэрээрээ нэрлэгдэх болсон аж.Солонгосын дайны үеэр америкчуудын ачаар хөл дээрээ босч чадсан Хьюндэй групп усан онгоц, автомашин, электрон бараа, зүтгүүр, машин сэлбэг, барилга, даатгал зэрэг эдийн засгийн хөшүүрэг болсон салбаруудад хүч үзсээр Солонгосын эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болох гол зорилгыг нэр төртэй биелүүлэгч томоохон корпорациудынх нь нэг билээ. Хьюндэй моторс нь тус группийг үүсгэн байгуулагч Чон Жу Ёны хүүгийн удирдлага дор 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар, автомашин үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа эзэлсээр буй билээ.

Алдарт Фордоос анхлан технологи  худалдан авч “Форд Кортина” маркийн машин гарсан ч удалгүй өөрийн гэсэн Хьюндэй Пони маркийн машинаа дотоодын зах зээлдээ төдийгүй дэлхий нийтэд таниулан Эквадор, Өмнөд Америк, Ойрхи Дорнод болоод Африкт экспортод гаргаж, 1976 онд буюу үйлдвэрснээсээ гурван жилийн дараа л Европын зах зээлд үйлчлүүлэгчидтэй болж чаджээ. 1978 онд “Granada”, Ahel  маркийн машинаа канадад, 1986 онд АНУ-ын зах зээлд хөл тавьж, 1990 оны эхэн гэхэд  жилд 1,1 сая машин зөвхөн тус улсад борлуулж чадсан гэдэг.

Газрын баялаг, гайхалтай эдийн засаг, боловсролтой боловсон хүчингүй ч Солонгос эдийн засгийн гайхамшгийг цогцлоон бүтээж чадсан улс. Үүний учиг нь тус улсын ганц баялаг нь болж байсан хямд, сахилга баттай, ажилсаг  ажиллах хүч нь байсан гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрдөг. Хьюндэй ч энэ гайхамшгийн нэг билээ.

0 Сэтгэгдэл
BAIGALIIN BAYLAG GAI BOLNO UU GEHEES AVRAL BOLOHGUI
Хамгийн их уншсан