Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гансүхэд 4.6 жилийн ял оноолоо

Улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдаад баайгаа Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 5 хоног үргэлжсэний эцэст шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа.

Улсын яллагчид Л.Гансүхэд 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, төрийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасах санал гаргалаа. Харин Н.Даваахүүд 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах санал гаргасан. Мөн Б.Мөнгөнтуяад 7.5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 4 жилээх хасах саналыг тус тус гаргасан. Харин шүүх бүрэлдэхүүн Л.Гансүхэд 4.6 жил жирийн дэглэмтэй хорих ангид, Н.Даваахүүг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяаг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял ногдуулав. Цагдан хоригдсон хоногийг ялаас хасах, 2 сая төгрөгийг хуваан төлүүлэх шийдвэр гаргалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан