Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ цагаачдыг хүлээн авахад бэлэн болжээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри цагаачдыг хүлээн авахад бэлэн болсон талаараа өчигдөр мэдэгдэв. Тэд 2017 он гэхэд 100 мянган цагаач иргэнийг хүлээн авсан байх болно гээд тодорхой журам, хуваарийн дагуу энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэн зохион байгуулна гэлээ. АНУ-ын хувьд өмнө нь цагаачдад тусламжийн гараа сунгана гэж байсан ч өчигдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй, тодорхой шийдэлд хүрч чадаагүй байсан юм. Цагаач иргэдэд туслах нь нэг төрлийн хүмүүнлэгийн үйл хэрэг гэдгийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өгүүлсэн.

Мөн тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг цагаачдын асуудалд ямар байр суурьтай байгаа болон ОХУ-ын цагаачдад зориулсан ямар үйл хэрэг төлөвлөж буйг ч асууж амжсан аж. Нью-Йорк хотод цагаачдыг байруулахаар төлөвлөсөнийг хэвлэлүүд мэдээлсэн ч баттай биш гэдгийг CNN агентлаг онцоллоо.

0 Сэтгэгдэл
zugeer bsan gazar dain uduusun uursduu buh tsagaachdaa avah heregtei anu ,izrial 2
Хамгийн их уншсан