Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатар дүүргийн ”Алтан намар-2015” арга хэмжээ болов

Дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Алтан намар-2015” арга хэмжээ боллоо. Иргэдийг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ, АДРА-Монгол ОУБ, хороодын ажлын албатай  хамтран дүүргийн өрхийн аж ахуй эрхлэгч, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжиж ирсэн уламжлалтай. Энэ үеэр тэдний тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, даршилсан хүнсний бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдав. Мөн энэ үеэр салбартаа амжилттай ажилласан өрхийн тариалан эрхлэгчдийг дүүргийн 50 жилийн ойн медель, АДРА-Монгол ОУБ-аас төслийн арга хэмжээнд амжилттай ажилласан шилдэг ногоочдыг тус тус шагнаж урамшууллаа. Дашрамд дуулгахад, Дэлхийн зөн ОУБ нь тус дүүргийн XIII-XVIII хороонд хүлэмжийн, АДРА-Монгол XVI, XVII, XVIII, XX хороонд Өрхийн тогтвортой тариалан төсөл хэрэгжүүлдэг бөгөөд дүүргийн Засаг даргатай санамж бичиг байгуулан ажиллаж байгаа  юм. АДРА-Монгол төсөл нь 2012 оноос эхэлсэн бөгөөд үндсэн зорилго нь Улаанбаатар хотын захын гэр хорооллын иргэдэд тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд газар тариалан эрхэлж гэр бүлийнхээ хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлж амьжиргаагаа сайжруулахад нь туслах юм. Одоогоор дүүргийн дөрвөн хорооны 220 өрхийг энэхүү төсөлдөө хамруулаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан