Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Мөнх-Эрдэнэ дэлхийд чансаагаараа аман хүзүүдэж байна

AIBA буюу Олон улсын сонирхогчын боксын холбооноос ширэн бээлийтнүүдийн дэлхийн чансааг шинэчилжээ. 64кг-д дэлхийн аваргын хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ чансаа дээшилж дэд байранд жагсчээ. 49кг-д олимпын наадмын мөнгөн медальт П.Сэрдамба жиндээ есдүгээрт, 56кг-д ОУХМ Д.Отгондалай 12 дугаарт, 69 кг-д дэлхийн оюутны аварга Б.Түвшинбат 18 дугаарт, 75 кг-д Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Т.Чулуунтөмөр 13 дүгээрт тус тус оржээ. Харин 52кг-д Н.Төгсцогтын нэр ороогүй байх юм. Ямар нэгэн алдаа гарсан болов уу. Харин эмэгтэй боксчдын 48кг-д Азийн аварга Т.Болортуул дэлхийн эмэгтэй боксчдын чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. 51кг-д Азийн мөнгөн медальт М.Нандинцэцэг 32 , 54кг-д М.Гүндэгмаа 31, 60кг-д О.Сувд-Эрдэнэ 33, 64кг-д Азийн аварга Э.Уянга дэд байранд, 69кг-д Э.Эрдэнэцэцэг 26,  75 кг-д Азийн наадмын мөнгөн медальтай Э.Ундрам 32-д, 81кг-д Азийн аваргын хүрэлтэй Б.Одмаа18-д, +81 кг-д Азийн аваргын хүрэлтэй Б.Бадамханд 13 дугаарт тус тус бичигджээ.

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан