Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Б.Сумъяадорж: Иргэдийн сэтгэл ханамжийг 80 хувьд хүргэнэ

Л.БАТБААТАР

Дэлхийн банк, Швейцарийн Хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Сангийн яам хамтран “Тогтвортой амьжиргаа 3” төслийн  гурав дахь үе  шатыг өчигдөр албан ёсоор эхлүүллээ. Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь Засгийн газрын төсөв, Санхүүгийн үйл ажиллагаанд олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх замаар 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх “Тогтвортой амьжиргаа 3” төслийн талаарх зарим зүйлийг  үндэсний зохицуулагч М.Сумъяадоржоос тодрууллаа.


оёрдугаар  шатны төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү. Мөн энэ төсөл хэрэгжих болсон шалтгааны талаар?
-Төслийн нэгдүгээр шат 2002 оноос эхлэн хэрэгжсэн. Тухайн үед болсон зуднаар мал сүрэг ихээр хорогдож, малчид хохирол амссан. Хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал сүрэг байдаг. Энэ хүнд үед  “Тогтвортой амьжиргаа 1” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, малын эрсдэлийн удирдлагын системийг боловсронгуй болгох зэрэг ажил хийсэн.
Төслийн хоёрдугаар шат 2008-2013 онд хэрэгжсэн. Энэ шатанд жижиг дунд бизнесийг дэмжих, зээл олгох, орон нутгийн иргэдийн оролцоог хангах төлөвлөлтийн системийн суурь тавих туршилтын ажлууд хийгдсэн. “Тогтвортой амьжиргаа” төслийг орон нутагт хэрэгжүүлсэн тогтолцоонд суурилж,  “Орон нутгийн хөгжлийн сангийн тухай” шинэ хууль  гарсан. Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэг­жилт, гүйцэтгэлийг сайж­руула­­хад иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх нь  төслийн зорилго юм. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Төсвийн тухай” хуулийг 2012 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд иргэдийн оролцоог орон нутгийн засаглалын шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх юм. Мөн  шаардлагатай хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавихад иргэдийн оролцох оролцоог  хуулийн хүрээнд хангаж өгсөн гэсэн үг.
“Орон нутгийн хөгжлийн сан” төсөл 2013 оноос эхлэн гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Сангийн үйл ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,  хяналт шалгалтын механизм болон мэдээллийн тогтолцоог сайжруулах чиглэлд “Тогтвортой амьжиргаа 3” төслийн ажил чиглэнэ. Төсөл  22.7 ам. сая долларын “Дэлхийн банк”-ны зээл, Швейцарийн Хөгжлийн агентлагийн 11.4 ам. сая долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих юм. Хэрэгжих хугацаа нь 2015-2018 он.

-Төслийн хамрах хүрээг тодруулна уу?
-“Тогтвортой амьжиргаа 3” төсөлд 21 аймаг, 330 сум хамрагдах юм. Аймгийн төвүүдэд “Сум дэмжих баг” ажиллана. Тухайн орон нутгийн Засаг захиргаа удирдлагуудад, бэлчээрийн менежмент, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагаа хийх, хяналт болон тайлан тавих  сургалт, чадавхи бэхжүүлэхэд “Сум дэмжих баг” онол арга зүйн туслалцаа үзүүлнэ. Мөн гүйцэтгэлийн урамшуулал олгох юм.  Жил болгон 330 сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө.  Иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлсэн, төсөв төлөвлөгөөг хэр сайн төлөвлөсөн, санхүүгийн тайлан бүртгэл хэрхэн хөтөлсөн зэрэг шалгуур үзүүлэлтээр 330 сумын ажлыг үнэлэх юм. Өндөр оноо авсан сумдад  тодорхой хэмжээний урамшууллыг Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан  олгоно. Мөн хангалттай үнэлгээ авч чадаагүй сумдын ажлын доголдол бэрхшээлийг илрүүлж, ажил сайжруулах сургалт зохион байгуулна. Бүх сумыг хангалттай үнэлгээ авдаг болгох нь төслийн эцсийн зорилго.

-Эдгээр гурван шатны төсөл хэрэгжсэнээр, ямар үр дүнд хүрнэ гэж урьдчилан тооцоолж байна вэ?
-Өмнө нь хэрэгжсэн хоёр шатны төсөл тавьсан зорилгоо биелүүлсэн. Гуравдугаар шатны төслийн зорилго бол Орон нутгийн хөгжлийн сангийн хүрээнд орон нутагт нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг төлөвлөх, шийдвэрлэх,  хянах тогтолцоонд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм.
Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтад  иргэдийн оролцох үйл явцын сэтгэл ханамжийг 80 хувьд, үр дүнгийн үнэлгээнд хангалттай дүн авдаг сумдын тоог 50 хувьд хүргэх зорилт тавьсан. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт хэлэлцэхэд  багийн иргэдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилт бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан