Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2015 оны есдүгээр сарын 19-нөөс есдүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 20-21-нд  зарим газраар, 22-нд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн  хэсэг, зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан