Оросын нэгэн “дүрсгүй” залуу хамтрагчийнхаа хамт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болж жүжиглэн алдарт дуучин, хөгжимчин Элтон Жонтой ижил хүйстнүүдийг хуулиар хүлээн зөвшөөрөх тухай утсаар ярьжээ.
“Бидний хэлсэн зүйлд тэр итгэн хүмүүст ярьсан гэдэгт итгэлтэй байна” гэж “Вован” буюу Путин болж Элтон Жоныг мэхэлсэн Владимир Краснов ярьсан байна.
Ижил хүйстнүүдийг “тусгаарлаж, ялгаварлан гадуурхаж байна” гэж Ерөнхийлөгч Путиныг урьд нь шүүмжилж байсан Элтон Жон түүнийг “Инстаграм” хуудастаа магтан бичиж, “Утсаар ярьсан ноён Путинд баярлалаа” гэсэн билээ.
Үүнтэй холбогдуулан Кремлийн ордон, “Ерөнхийлөгч Путин дуучин Элтон Жонтой утсаар яриагүй. Утсаар ярьсан гэх мэдээлэл цуурхал байж магадгүй” гэсэн юм.