Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буриадад монгол жуулчид руу зэвсэглэсэн дээрэмчид халджээ

Энэ сарын 14-ний орой ОХУ-ын Буриадын Хиагтаас 50 км газарт “Тойота Приус”  машинтай явсан монголын хоёр жуулчин руу зэвсэглэсэн хүмүүс халдсан байна. Эрхүү ороод ирж байсан хоёр монгол руу зэвсэглэсэн хэд хэдэн хүн дайрсан гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Цэргийн хувцастай хүмүүс зогсооход нь цагдаагийн эргүүл гэж бодтол зэвсэгтэй хүмүүс цаанаас нь гарч ирэн жуулчдыг зодон, бүхийл үнэт зүйлс,  зөвхөн гадаад паспорт хувийн бичиг баримтыг нь л үлдээсэн байна. Халдлагын үеэр дээрэмчид хэд хэдэн удаа буудсанаас нэг монгол нь хоёр ч сумны шарх авч 12 км-ийн цаана байсан цагаадгийн хэсэг рүү машинаараа хүрч очжээ.
Нэрвэгдэгсдийг Хиагтын эмнэлэгт хэвтүүлж цагдаагийнхан гэмт этгээдүүдийг хайж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан