Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ургац хураалт 1,4 хувьтай байна

Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар улаан буудай 800 га, тосны ургамал 740 га, гурвалжин будаа 800 га, эмийн ургамал 800 га-д тус тус ангилан хадалт хийж ургац хураалт 1,4 хувьтай байна.

Халхгол сумын “Үйзэн тал” ХХК улаан буудайн анхны хураалтыг хийж 180 га шуудаар хурааж 310 тн ургац хураан авч  41,9 тн улаан буудайг Дорнод гурилын үйлдвэрт  тушаав.
Аймгийн ИТХ-аар 2014 оны 7 дугаар сард батлуулсан “Таримлыг тариалангийн талбайн сэлгээнд тариалах тухай” тогтоолыг тариалангийн аж ахуйн нэгжүүд чанд мөрдөн ажиллаж байгаа ч  Чойбалсан сумын “Дорнод шим агро” ХХК, “Дорнын алтан тос” ХХК, “Чулуунхороот сумын Эрээнцав” ХХК-ууд зөрчил гаргасан бөгөөд дээрх  аж ахуй нэгжид төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16.1.2 заалтын хүрээнд торгуулийн арга хэмжээ авч, албан шаардлагыг аймгийн МХГ-аас хүргүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан