Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НОГООН КАРТНЫ СУГАЛАА 2016

Улаанбаатар  хот дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс DV-2016 оны ээлжит Ногоон картны сугалааны бүртгэл эхэлснийг мэдэгдэхэд таатай байна.

Үндсэн ойлголтууд:

      DV-2016 хөтөлбөр бүхэлдээ электрон хэлбэрээр явагдана. Цаасан бүртгэлийг хүлээн авахгүй. Сугалаанд бүртгүүлэхийн тулд АНУ-ын Төрийн департаментын www.dvlottery.state.gov вэб сайт руу орж электрон хэлбэрээр бvртгvvлэх ёстой.
    Та бүртгүүлсэний дараа дэлгэцэн дээр гарч ирэх таны нэр болон бүртгэлийн дугаар бүхий баталгааны хуудсыг хэвлэж авах шаардлагатай. Та бүртгэлийн дугаарыг ашиглан www.dvlottery.state.gov вэбсайтны Entrant Status Check-ээр орж өөрийгөө сонгогдсон эсэхийг шалгаж үзнэ. Та зөвхөн өөрийн бүртгэлийн дугаарыг ашиглан Entry Status Check-рүү орох боломжтой бөгөөд сонгогдсон тохиолдолд цагаачлалын виз мэдүүлэх зааварчилгаа болон визний ярилцлаганд орох хувиарын талаар мэдэгдэл хүлээн авна. Та Entry Status Check хуудас дотор овог, төрсөн он сар өдөр болон имэйл хаягаа оруулан өөрийн бүртгэлийн дугаарыг сэргээж авах боломжтой.  
    Та сугалааны бүртгэлийг өөрөө эсвэл хэн нэгнээр бүртгүүлж болно. Хэнээр ч бүртгүүлсэн байсан хүн бүрийн нэр дээр нэг л бүртгэл оруулах ёстой бөгөөд бүртгэл дээрх мэдээллийн үнэн зөв, бүрэн эсэхийг бүртгүүлэгч өөрөө хариуцна гэдгийг анхаарна уу. Оролцогчид www.dvlottery.state.gov руу орж ENTRANT STATUS CHECK-ээр бүртгэлийнхээ явцыг шалгах боломжтой.
    Бүртгэлийн хугацаанд хүн бүр нэг л удаа бүртгүүлэхийг хуулиар зөвшөөрсөн. Төрийн департамент олон удаа бүртгүүлсэн хүмүүсийг илрүүлэх боловсронгуй технологи ашигладаг. Хэрэв та нэгээс олон удаа бүртгүүлвэл хөтөлбөрөөс хасагдана.

DV-2016 хөтөлбөрийн талаархи бүрэн зааварчилгаа болон түгээмэл асуултуудыг эндээс (PDF 457KB) авна уу. Та энэ зааварчилгаатай бүрэн танилцах шаардлагатай бөгөөд зааварчилгааны дагуу бүртгүүлээгүй тохиолдолд хөтөлбөрт оролцохгүй болохыг анхаарна уу.

Консулын хэлтэсийн зүгээс DV хөтөлбөрт оролцогчдыг бүртгэлийн хугацаанд аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. АНУ-ын Төрийн Департамент DV хөтөлбөрийн оролцогчдыг ямарваа нэг залилангийн үйл ажиллагаанаас сэргийлэхийн тулд оролцогчдын шалгарсан болон цагааачлалын визний ярилцлаганы талаархи мэдээллийг цахим төхөөрөмж ашиглан электрон хэлбэрээр мэдээлдэг. Төрийн департаментаас таньд мэдэгдэл захиа явуулахгүй.

Төрийн департамент сугалаанд шалгарсан хүмүүст шалгарсан талаархи мэдэгдлийг и-мэйл эсвэл шуудангаар захидал илгээдэггүй. Төрийн департамент DV хөтөлбөрт шалгарсан хүмүүст ХЭЗЭЭ Ч и-мэйл явуулж байгаагүй бөгөөд хэрэв ийм төрлийн и-мэйл ирвэл хууль бус гэдгийг анхаараарай. Оролцогчид 2015 оны 5 сарын 5-наас www.dvlottery.state.gov вэб хуудасны Entrant Status Check хуудсанд DV-2016 хөтөлбөрийн бүртгэлийн дугаараа оруулан өөрсдийн шалгарсан эсэхийг мэдэх боломжтой. Үүний дараа сонгогдсон хүмүүс Entrant Status Check хуудасны зааварт хариу өгч цагаачлалын визний ярилцлагын талаархи мэдээллийг Entrant Status Check хуудсаар дамжуулан хүлээн авна. DV-2016 хөтөлбөрийн мэдээлэл Entrant Status Check хуудсанд 2016 оны 6 сарын 30 хүртэл идэвхитэй байна. Бүх оролцогчид сонгогдсон ч бай сонгогдоогүй ч бай 2016 оны 6 сарын 30 хүртэл өөрсдийн бүртгэлийн дугаарыг хадгалах хэрэгтэй.

Хөтөлбөрт бүртгүүлсэн оролцогчдод асуулт байвал Консулын хэлтсийн Цагаачлалын визний UlaanbaatarIV@state.gov хаяг руу имэйл бичиж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан