Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах Олимпын эв санааны нэгдлийн хорооны дарга боллоо


Олон улсын олимпын хорооны хамгийн чухал байнгын хороодын нэг Олимпын эв санааны нэгдлийн хорооны даргаар Кувейтийн иргэн Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах томилогдлоо.1981 оноос хойш Үндэсний олимпын хороодын холбооны Ерөнхийлөгч болон энэхүү комиссийн даргаар хүчин зүтгэсэн Мексикийн иргэн Рана Вазкес өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа өгсөн бөгөөд түүний суудлыг Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгч Кувейтийн шейх авсан билээ. Олон улсын олимпын эв санааны нэгдэл нь ОУОХ-ны гишүүн орнуудад сургалт, төслүүд хэрэгжүүлдэг хамгийн том байгууллага юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан