Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лондон хотын автобусны жолооч нар ажил хаях уу



Олимпын наадмын зохион байгуулалтын хамгийн гол асуудлын нэг нь яах аргагүй нийтийн тээвэр. Өнгөрсөн долоо хоногт Лондон хотын метроны системийн ажилчид өөрсдийн авдаг цалин болон олимпын наадмын үеэр баримтлах хотын захиргааны бодлогыг эсэргүүцэн ажил хаяхаа зарласан ч Хотын мээр Борис Жонсонтой зөвшилцөж чадсан билээ. Тэгвэл энэ удаа хотын автобусны жолооч,

ажилчид ажил хаях тухай дуугарч эхэллээ. Олимпын наадмын үеэр өдөрт автобусаар үйлчлүүлэх хүний тоо даруй 800 мянгаар нэмэгдэнэ гэж тооцож буй бөгөөд жолооч нар наадмын турш 500 паундын урамшуулал авах хүсэлтэй байгаа аж. Нийт 20,000 ажилчин автобусны системд ажилладаг бөгөөд ажил хаях эсэхээ санал хураалт явуулсны үндсэн дээр шийдэх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан