Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргаашаас хотын төвд зарим замыг хаана


Энэ сарын 15-19-ны өдрүүдэд нийслэл хотноо Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей OSCE-PA-Н эхэлж байгаатай холбогдуулан   “Shangri-La” зочид буудлын орчмын зам, Гэрлэх ёслолын ордны зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш Хүүхдийн ордны баруун уулзвар хүртэлх замыг  бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.
Мөн Туушин зочид буудлын замыг есдүгээр сарын 15-ны 22.00 цагаас 16-ны 24.00 цаг хүртэлх хугацаанд Спортын ордны баруун уулзвараас Төрийн ордны зүүн уулзвар хүртэл бүрэн хаахаар болжээ. Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч нар тухайн өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийг зөв сонгож замын хөдөлгөөнд оролцох. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг  Улаанбаатар хотын замын цагдаагийн газар зөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан