Валютын ханш өнгөрсөн сөр савалгаа ихтэй байсан. Тухайлбал, Монголбанкнаас зарласан нэг ам.долларын төгрөгтэй харьцах дундаж ханш 1990 төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 128 төгрөгөөр өндөр байна. Өөрөөр хэлбэл, нэг ам.доллар 1862 төгрөг байсан юм. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 313 төгрөг байв. Энэ нь 11.26 төгрөгөөр өндөр үзүүлэлт. Нэг ёсондоо төгрөгийн ханш юанийн эсрэг 3.7 хувиар суларчээ. Нэг юань өнгөрсөн жилийн мөн үед 302 төгрөгтэй тэнцэж байв. Өнгөрсөн сард нэг рубль 30 төгрөгтэй тэнцсэн. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал төгрөг рублийн эсрэг 41.1 хувиар буюу 21 төгрөгөөр чангарсан байна. Тэгэхээр өнгөрсөн оны наймдугаар сард нэг рубль 51 төгрөгтэй тэнцэж байсан юм.