Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Гадаад валютын хадгаламж буурч төгрөгийнх 5.2 их наяд төгрөг болов


-Банкинд байршиж буй харилцах, хадгаламж улсын төсвөөс 3.4 их наяд төгрөгөөр илүү байна-


Т.ЖАНЦАН

Арилжааны банкуудын үйл ажиллагааны тойм су­дал­гааг Монголын банкны холбоо­ноос гаргалаа. Уг судал­гаагаар арилжааны банкуудын нийт актив буюу хөрөнгө нь өнгөрсөн жилээс буурч эхэлжээ. Энэ нь эдийн засаг хүндэрч зээл олголт буурсантай холбоотой аж. Жишээ нь, өнгөрсөн оны эцэст арилжааны банкуудын нийт актив 22.6 их наяд төгрөгт хүрч байв. Тэгвэл энэ оны эхний хагас жилд арилжааны банкуудын актив 21.8 их наяд төгрөг болсон байна. Үүнийг өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулбал 2.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
Харин банкуудын өөрийн хөрөнгө өнгөрсөн оны эхний зургаан сараас 25 хувиар өсч 2.5 их наяд төгрөгт хүрчээ. Судалгаанаас үзвэл өнгөрсөн оны сүүлчээр банкуудын өөрийн хөрөнгө 2.3 их наяд төгрөг байсан аж. Банкуудын активын бүтцийг харвал зээлд  54, өөрийн хөрөнгөд ес, төв банкны үнэт цааст зургаа, Засгийн газрын үнэт цааст 10, бусад бүлэгт 14,  гадаад активт  дөрвөн хувь тус тус  ногдож буй юм.

Эдийн засаг хүндэрч идэвхжил буурсан, Монгол­банк­­ны хэрэгжүүлж буй мөнгө­­ний хатуу бодлого зэргээс улбаалж арилжааны бан­куудын олгож буй  зээл буурсан. Тухайлбал, бан­куудын олгосон зээл 11.6 их наяд төгрөг болоод байна.  Энэ нь банкуудын олгож буй зээл гурван хувиар буурсан үзүүлэлт болов. Сүүлийн гурван жилд арилжааны банкуудын хамгийн их зээл олгосон хугацаа нь өнгөрсөн жилийн гуравдугаар улирал юм. Тухайн үед банкууд 12.3 их наяд төгрөгийн зээл олгосон аж.  Мөнгөний бодлогын хүү өсөхөд арилжааны бан­кууд зээлээ хумьдаг. Зээл хумиг­дахад банкуудын ашиг буурна гэсэн үг. Иймд ашигаа нөхөж хэвийн ажиллахын тулд Төв банкны болон Засгийн газ­рын үнэт цаас худалдан авдаг.   Монголын банкны хол­­боо­­ны судалгаагаар энэ оны эхний хагас жилд  арил­жааны банкууд нийт 206 тэрбум төг­рөгийн ашигтай ажил­лажээ. Үүнээс Хаан банк хамгийн өндөр буюу 91.2, Худалдаа хөгжлийн банк  73, Голомт банк 12.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. 

Эдийн засгийн нөхцөл байдал муудсан тул иргэд, аж ахуйн нэгжүүд банкнаас авсан зээлээ төлөхөд хүндрэл учирч байгаа. Тэгэхээр чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оноос өсч эхэлсэн юм. Одоогоор чанаргүй зээл нэг хувиар өсч, нийт зээлийн таван хувьтай тэнцлээ. Өнгөрсөн онд 383 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагас жил 534 тэрбум төгрөг болсон байна. Орон сууцны ипотекийн зээл нийт зээлд нэлээд жин дардаг. Сүүлийн хоёр жилд ипотекийн зээл огцом өссөн билээ. Тухайлбал, 2013 оны эхэнд орон сууцны зээл 900 тэрбум төгрөг байж.  Гэтэл энэ оны эхний хагас жилд банкууд 72 мянган зээлдэгчдэд 3.1 их наяд төгрөгийн зээл олголоо. Уг зээлийн 1.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.5 хувь нь чанаргүй гэсэн ангилалд оржээ.

Монголын банкны холбооны судалгаагаар  манай улсын банкны салбарын харил­цах хадгаламж өссөн дүнтэй гарсан аж. Арил­жааны банкуудын харилцах,  хадгаламж 9.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь ма­най улсын төсвөөс 3.4 их наяд төгрөгөөр илүү байгаа юм. Ингээд харилцах хадга­­­­ламж өнгөрсөн оныхоос 0.7 хувиар өссөн байна. Зад­­­­­­лаад үзвэл төгрөгийн ха­рилцах дансны дүн 16.9, хадгаламж хоёр хувиар өссөн байна. Одоогоор төгрөгийн хад­галамж 5.2 их наяд төгрөг байгаа бол харилцах нь 1.2 их наяд болжээ. Харин гадаад валютын хадгаламж 7.5, харил­цах дансны дүн хоёр ху­виар буурсан аж. банкуу­дад байршиж буй гадаад валютын хадгаламж хоёр их наяд төгрөгтэй дүйж байна. Ха­рилцах данс­ны дүн нь нэг их наяд төгрөгөөр илэрхийлэгдэж буй юм.  Гадаад валютын хад­га­­ламж, харилцах дансны дүн буура­хад Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэ­рээнд гарын үсэг зурсан, хө­рөнгө оруулалт нэмэгдэх хүлээлт үүссэн, валютын ханш тогтворжсон зэрэг үйл явдал нө­лөөлсөн хэмээн Монголын банкны холбооны эдийн за­саг­­­­­­­­­чид тайлбарлаж байгаа билээ.

Арилжааны банк бол сан­хүүгийн гол зуучлагч. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгөөс гадна бусдаас татан төвлө­рүүл­сэн хөрөнгөө эдийн засагт зээл болгон гаргаж амьдар­­даг байгууллага. Иймд бус­даас татан төвлөрүүлсэн хө­рөнгө, олгосон зээлийн дүнгийн харьцаа нь банкны хамгийн гол үзүүлэлт  юм. Тэгвэл уг үзүүлэлт нь энэ оны эхний хагас жилд 126 хувь­тай гарлаа. Уг үзүүлэлт 100 хувиас хэтэрвэл өндөр эрс­дэлтэй хэмээн үздэг. Тэр илүү гарсан хувьд ногдох зээлийн хөрөнгийг өөр эх үүсвэрээр санхүүжүүлж байна гэсэн үг. Үүнд орон сууцны ипотекийн санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөр нөлөөлсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан