Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Тариаланчид үр тарианыхаа дөнгөж хоёр хувийг хураажээ.

Энэ сарын 4-нөөс ургацаа хурааж эхэлсэн манай тариаланчид үр тарианыхаа дөнгөж хоёр хувийг хураагаад байна гэсэн мэдээ байна.
Харин төмс, хүнсний ногооны 13-17 хувийг нь хураасан гэнэ.  Өнөөдрөөс ургац хураах ажил улсын хэмжээнд бүрэн жигдэрснээр 10 дугаар сарын 15 гэхэд улсын хэмжээнд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна.  Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар таримлын болц жигд бус байгаагаас ургац хураах ажил сунжирч магадгүй гэж салбарынхан хэлж байна. ХХААЯ, мэргэжлийн байгууллагууд  тачирхан ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмж гаргаж тариаланчдад хүргүүлжээ.

Өнгөрсөн хавар  511.2 мянган га талбайд тариалснаас  359.7 мянган га-д нь улаанбуудай тариалсан байна.
Ургацын урьдчилсан балансаар 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөв гарчээ. ХХААЯ-ны тооцоогоор улаанбуудайн 49.9 мянган га талбайд ургац алдаж, 32.5 мянган га талбайн ургац  тэжээлд шилжихээр болжээ.  Өөрөөр хэлбэл улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай энэ онд хураан авах юм байна. Ингэснээр нийт гурилын хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутах гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан