Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гансүх нарыг үргэлжлүүлэн цагдан хорихоор болов

Шинэчлэлийн Засгийн газрын үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө зувчуулсан байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд шүүгдэгчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, “MGL-SB” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцлоо.

Шүүх хурал эхлэхэд яллагдагчийн өмгөөлөгч Цэрэнжав хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй учраас шүүх хурлыг хойшлуулж, яллагдагч нарыг батлан даалтад гаргах хүсэлт гаргасан юм. Харин улсын яллагч шүүх хурал гурван ч удаа хойшилсон учраас шүүх хурлыг үргэлжлүүлэн хийх санал гаргасан. Ингээд хүсэлтийг хэлэлцээд шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм. Харин яллагдагч нарыг буруугүй, “Надад зузаан хавтас бий. Бичлэг, нотлох баримтыг бүрдүүлсэн. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй” гэж байсан Н.Алтанхуяг энэ удаад мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй. Шүүхэд гэрчээр ирж чадахгүй талаар урьдчилан хэлээгүй учраас түүнийг шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүйд тооцсон юм.

Ингээд шүүх хурал дахин үргэлжлэх явцад Л.Гансүхийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргалаа. Тодруулбал, яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч Х.Идэрийн ах Х.Тамир нь хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Шалгах ажлын хэсгийг АТГ-т ахалж байна” гэсэн юм. Энэ нь Х.Идэр Л.Гансүхийг яллавал түүний ах болох Х.Тамир ялгүй болж, хэрвээ Л.Гансүх суллагдвал түүний ах шоронд орох барьцаа байхыг үгүйсгэхгүй байгаа юм байна. Гэвч, тэд шүүхэд хүсэлтээ бичгээр өгөөгүй, завсарлагааны дараа шүүх хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй учраас энэ сарын 15-ны өдөр дахин шүүх хурал зарлаж, өмгөөлөгч нарыг 760 мянган төгрөгөөр торгож, Л.Гансүх нарыг үргэлжлүүлэн цагдан хорихоор болов.

0 Сэтгэгдэл
хорих хэрэгтэй. даварсан цагаандаа гарсан хулгайчид....
Хамгийн их уншсан