Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Орон сууцны үнэ 10 хувиар хямдарч, банкны барьцаа хөрөнгө үнэгүйдэж байна

-БАНКУУД ДУТУУ БАРИГДСАН БАРИЛГАД ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ-

 Т.ЖАНЦАН

Монголбанкны захиалгаар үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани энэ оны найм­дугаар сарын  “Орон сууц­ны үнийн индекс”-ийн судал­гааг гарлаа. Энэ судал­гаанд өнгөрсөн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуу­­­­­­­чин 4954 орон сууцны үнийг хамруулжээ. Ингээд уг  судал­гаагаар орон сууцны нэг ам метр талбайн үнэ өнгөрсөн оны­хоос 10 хувиар буурсан аж. Үүнд хуучин орон сууцны үнийн уналт гол нөлөө үзүүл­сэн хэмээн судлаачид хэлэв.

Жишээлбэл, нийслэлийн Баянзүрх дүүргийн “Баян­монгол” хороололд өнгөрсөн оны наймдугаар сард нэг ам метр талбайн дундаж үнэ 2.25 сая төгрөг байв. Тэгвэл энэ оны наймдугаар сард хоёр сая төгрөг болж хямдарсан байна. Нийслэлийн хэмжээнд ашиглалтад орж буй шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёр сая 80 мянган төгрөг болж буурлаа. Энэ нь өнгөрсөн оныхоос 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ Хан-Уул дүүрэгт  шинэ орон сууцны  нэг ам метр талбайн дундаж үнэ 2.8 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт. Харин Сонгино хайрхан дүүрэгт 1.5 сая төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ болжээ. Хуучны хоёр өрөө орон сууц 90 сая төгрөгийн үнэтэй байна. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 10.6 хувиар хямдарсан аж. Тэгвэл нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хуучны хоёр өрөө орон сууц 107 сая төгрөгөөр үнэлэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэгт 74.4 сая төгрөг байгаа юм. Орон сууцны ипотекийн зээ­лийн урьдчилгааг 10 хувь бол­гон бууруулсан. Ингэснээр  барилгын салбарын эрсдэл буурч орон сууцны борлуу­лалт нэмэгдэх тооцоо бий. Ту­хайлбал,  1.4 их наяд төгрө­гийн 12500 айлын орон сууц ху­дал­­дах судалгаа гарсан байдаг.
Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн хөөс арилж зах зээлийн бодит байдалд нийцэн тогтож буй аж. Орон сууцны үнийг тогтворжуулахын тулд Монголбанк барилгын компаниудад нэг тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн ипотекийн жилийн найман хувийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр болгож хоёр тэрбум төгрөг олгосон байдаг.  Энэ зээлийн үр дүнд Улаанбаатар хотод жилд дунджаар 25 мянган айлын орон сууц ашиглалтад ордог болсон.

Товчхондоо барилгын компаниудын хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн юм. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж орон сууцны борлуулалт буурсныг судлаачид онцолж байгаа. Барилгын компаниуд орон сууцаа борлуулахын тулд гал тогооны тавилга бэлэглэнэ гэж амлаж буй. Үнэ буурах нь шинээр орон сууц авч буй иргэдэд ашигтай. Гэтэл нөгөө талдаа урьд нь орон сууц худалдан авсан, зээл олгосон арилжааны банк, барилгын компаниудад эрсдэл учруулах нь тодорхой. Жишээ нь, 85 сая төгрөгийн үнэтэй орон сууцны үнэ 75 сая болж буурлаа гэж бодъё. Уг орон сууцыг авсан иргэн зээл төлж чадалгүй буцаалаа гэхэд арилжааны банк түүнийг борлуулж хохиролгүй үлдэх боломжгүй болно.  Өөрөөр хэлбэл, банкуудын зээлийн барьцаанд авсан хөрөнгө үнэгүйдэнэ гэсэн үг.  Мөн орон сууц нь борлогдохгүй, үнэ нь хямдарсан тул барилгын компани авсан зээлээ төлж чадахгүй, дампуурах байдалд хүрч мэднэ. Өнгөрсөн оны эцсээр арилжааны банкуудын авсан зээлийн 7.4 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн ангилалд орсон байдаг. Өөрөөр хэлбэл, 575 тэрбум төгрөгийн зээл хугацаандаа төлөгдөхгүй, төлөгдөх найдваргүй болох эрсдэл буй юм. Иймд арилжааны банкууд дутуу баригдсан барилгад зээл олгохгүй байх болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан