Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шингэрүүлсэн хийн түлш ашигласнаар агаарын бохирдол 95-98 хувиар боломжтой Р.Чингис: Намайг төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр гүтгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна Шуурхай штабын хуралдаан болж байна ХЭҮК: Тайван жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийг зөвлөлөө Түймрийн улмаас Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хойшлуулжээ Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо Экспортын 90 хувийг эзэлдэг уул уурхайн салбарыг дотоодын үйлдвэрлэгчид өсөлтийн хөшүүргээ болгох потенциал байна СЗХ: Даатгалын хураамжийн зохицуулалтыг хэвээр үлдээж, шинэчилсэн журмыг хүчингүй болгов 2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ЦАГЛАВАР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАГДЛАА Д.Ариунбаатар: Халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хууль бусаар томилогдсоныг шалгалтаар тогтоожээ

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван нарын томилгоог хуульд нийцэхгүй болохыг аудитын шалгалтаар тогтоожээ.

Анх томилогдсон цагаасаа эхлэн төрийн албанд 3 жил ажилласан, ажиллаагүй хэмээн хэл ам дагуулж байсан аймгийн Засаг даргын хувьд ийнхүү хуулийн шаардлага хангахгүй гэдэг нь тодорхой болжээ. Мөн хуульд нийцэхгүй хүнийг Халхгол сумын  Засаг даргаар томилсон нь тогтоогдсон байна.

Үүнтэй холбоотой Аудитын газраас доорх дүгнэлтийг гаргажээ.

 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.5.2 дахь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг 2015 оны 4 дүгээр сарын 26-нд аймгийн Засаг даргаар, Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван нь 2013 оны 1 дүгээр сарын 07-ны Аймгийн Засаг даргын Б/02 тоот захирамжаар томилсон байна. Аудитын явцад Нийгмийн даатгалын хэлтсээс авсан лавлагаанаас үзэхэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван нар нь өмнө нь хувийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байжээ. Энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчин томилсон байна гэж Аудитын дүгнэлтэд дурджээ.

Эх сурвалж: montsame.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан