Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Богд хааны жолооч анхны гэрэл зурагчин

Баяр жаргалтай басхvv гунигтай гээд хvний амьдралын єрнєл бvрийн гэрч нь гэрэл зураг. Сайхан мєчийг дурсах л гэж гэрэл зургийг цааснаа буулгадаггvй. Гэрэл зураг мэдээлэл дамжуулж, басхvv нотолгоо болдог. Энэхvv "тvvхийн боть"-ийг 1810 оноос хvн тєрєлхтєн бичиж, мєнхєлж иржээ. Харин Монголд гэрэл зураг 1904 оноос vvссэн. Богд хааны жолооч буриад Бадам хєрєг зураг авдаг байсан тэр vеэс эхтэй. Тэрбээр ихэс дээдсийн хєргийг буулгахын сацуу онцлог vйл явдал, улс орны хєгжил цэцэглэлт, ард тvмний аж амьдралыг илтгэсэн бvтээлvvд туурвиж байсан нь архивын сан хємрєгт байна. Тусгаар Монгол Улс бий болсны дараа монголчууд єєрсдєє гэрэл сvvдрээр урлаж эхлэв. 1935 оны аравдугаар сарын 11. БНМАУ-ын Ардьш сайд нарын Зєвлєлийн хурлаар Монголд кино, гэрэл зургийн газар байгуулах тухай хэлэлцсэн байна. Ийн манай улсад гэрэл зураг газар кино vйлдвэр зэрэг байгуулагджээ. Энэ vеэр ЗХУ-ын гэрэл зургийн мэргэжилтэн Г.И.Колонй уригдан ирж кино-фото комбинат байгуулан залуусыг кино, фото зураг авах урлагт сургасан.

1950-иад оноос тєвийн сонин сэтгvvлvvд гэрэл зургийн орон тооны сурвалжлагч, лабораторитой болсон нь сэтгvvл зуйн ололтын нэг юм.

Ийнхvv Монголд гэрэл зургийн байгууллага vvсч, хєгжсєний 70 жилийн ойн єдєр єчигдєр тохиов. Ардчилсан хувьсгал ялснаар Монголын улс тєр, эдийн засаг зэрэг нийгмийн бvхий л салбарт єєрчлєлт орсон. Энэхvv шинэчлэлийн гадна гэрэл зураг хэмээх айл ч vлдээгvй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр vед "Коника Минолта" корпорацийн албан ёсны тєлєєлєгч "Жи-Эй-Жи" компани гэрэл зургийн салбарт элсч, vйлчилгээ эрхлэх болсноор єдгєє 10 нас хvрч байна.

Сарын турш vргэлжлэх баярын арга хэмжээнд сэтгvvл зvйн ангийн оюутнуудын дунд "Гэрэл зураг байхгуй байсан бол..." зохион бичлэгийн уралдаан, "Бидний орчин-миний нvдээр" хvvхдийн гэрэл зургийн сурвалжлага, мєн ахмад болон одоо vеийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын бvтээлvvдээр vзэсгэлэн гаргах юм. Уг vзэсгэлэн ирэх сарын 11 -нд Уран зугийн галарейд нээгдэнэ. Сонирхуулахад vзэгчид сонирхсон бvтээлээ худалдан авч болох ажээ.

Тvvхийн 70 жилийн хугацаанд гэрэл зурагчид маань олон улсын тавцнаа бvтээлээ "сойж", улмаар айраг, аман хvзvv, тvрvv магнайг хvртэж байв. Гэрэл зурагчдын магнай болж Ц.Нина, М.Цэрэнжамц нар Соёлын гавьяат зvтгэлтэн цолыг хvртсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан