Европын аварга шалгаруулах тэмцээний С хэсэгт өрсөлдөж буй дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали, Европ, дэлхийн аварга Испанийн шигшээ багийн тоглолт боллоо. Испанийн шигшээ багийн хувьд үндсэн тоглогчид болох “алтан хүү” хочит Ферандо Торрес, Негредо нараа нөөцийн тоглогчид үлдээсэн. Харин эсрэг баг шилдэг довтлогчид болох Кассано, Блотелли нарын тоглогчдыг илгээсэн юм. Эхний минутад шилдэг довтолгоон, хамгаалалт төгс тоглолтыг хоёр баг эн тэнцүүхэн үзүүлж нэгдүгээр үеийн цаг дуусах мөчид ямарч оноогүй өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн цаг эхэлж тоглолт улам бүр ширүүн болж, багууд ээлж дараалан аюултай довтолгоог хийсний эцэст буюу тоглолтын 64 дэхь минутад Италийн Фаберагос эсрэг багийн хаалганд гоолдож тэргүүлэл авчирлаа. Хэсэгхэн зуур баярласан Италийн шигшээд төд удалгүй хариуг нь Ди Наталь барьж тоглолтын харьцааг ч тэнцүүлээд авсан. Хоёр багийн тоглолт тэнцсэн үед дасгалжуулагчид шилдгүүдээ гаргаж эхэлсэн. Испанийн шигшээ Торресийг талбайд гаргасан ч түүний тоглолт нэг л болж өгөхгүй байсаар цаг дууссан юм. Энэ тоглолт “Евро 2012” эхэлснээс хойш хамгийн олон шар картаар торгуулсан тоглолт боллоо. Испаний шигшээ багаас Хорди Альби, Арбена, Торрес, Италийн шигшээ багаас Бальтелли, Бонуччи, Мажо нарыг шүүгч шар картаар торгосон юм.