Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Ганболд: Бага олимп бусад аймгийн баг тамирчдад нээлттэй болсон

Ж.ЖАМУХ

Хүн төрөлхтний эв нэгдэл, энх тунх зэрэгцэн оршихын бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын урьтал болон зохиогддог Баянхонгорын бага олимп гурав дахь удаагаа болох гэж байна. Олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, спортыг сурталчлах, бүх нийтийн биеийн тамирыг дэмжих зорилготой бага олимпын зохион байгуулах хорооны гишүүд өчигдөр хамтран ажиллах спорт хороодын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр Баянхонгорын бага олимпын Зохион байгуулах хорооны ерөнхий зохицуулагч Э.Ганболдыг “Үгийн солио” буландаа урьж бага олимпын эргэн тойрон дахь сонин хачнаас сонслоо.

-Энэ жилийн бага олимп аймгийн төв болоод шинэ сумдад зэрэг зохиогдох гэж байгаа нь онцлог санагдлаа?
-Тиймээ, “Бага олимпоос их олимпын оргил өөд” уриан дор спортын 15 төрөлд 1000 орчим тамирчин хүч үзэх Баянхонгорын ээлжит бага олимп энэ сарын 24-29-нд Баянхонгор хот, Банялиг, Бууцагаан сумдад нэгэн зэрэг зохиогдох гэж байна. Онцлогийн хувьд 2008 оны анхны бага олимп спортын найман төрлөөр, 2012 онд 11 төрлөөр зохиогдож байсан бол энэ жил 15 болон өргөжсөн явдал. Олимпын тоглолтод багтсан спортын 14 төрөл дээр үндэсний бөх, нийтийн биеийн тамир нэмэгдэж байгаа нь бас нэгэн онцлог гэж болно.

-Өнөөдөр спорт холбоодтой урьдчилсан байдлаар уулзлаа, хэчнээн холбооны төлөөлөл оролцов?
-Өнөөдрийн уулзалтад 12 спорт холбооны төлөөлөл хүрэлцэн ирлээ. Эдгээр холбоод бага олимпын зохион багйуулалтад оролцох, шүүлт явуулах мөн элдэв маргаан гаргахгүй байлгах үүднээс өнгөрсөн хоёр олимпод хамтран ажилласан, энэ жил ч мөн зохион байгуулалтын ажилд оролцоно. Энэ жилийн хувьд дөрвөн төрөл нэмэгдсэнтэй холбоотой холбоодтойгоо илүү уялдаа холбоотой ажиллахыг эрхэмлэж байна. Өнөөдрийн уулзалтаар тэмцээнээ хэрхэн зохион байгуулж, ямар дүрэм журмаар явуулах тухай ярилцаж тохирлоо.

-Өмнөх хоёр олимп зөвхөн баняхонгорчуудын дунд зохиогдсон шүү дээ. Энэ жилээс бусад аймаг, сумдын баг тамирчдад нээлттэй болж байгаа гэж сонссон?
-Хараад байхад олимпын наадамд оролцох улс орны тоо, спортын төрөл, тамирчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр ирсэн байдаг. Үүнтэй адил Баянхонгорын бага олимп ч өсч дэвжиж, өргөн хүрээг хамрах нь зүй ёсны хэрэг. Тиймээс энэ жилийн бага олимп Монгол орны 21 аймаг, 330 сумдад суугаа багш дасгалжуулагч, баг тамирчид, спортод хайртай, дуртай ард иргэд гээд хэн бүхэнд нээлттэй болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан