Турины тусгай олимпоос А.Алтан-Очир хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн гэмтэл согог, сэргээн засах чадавх бэхжүүлэх төсөл хэрэгжүүлнэ
Монголд албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31279 гадаадын иргэн байна
Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ
Гал түймрийн аюулаас 21 автомашин буюу 4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Ресторанд үйлчлүүлээд төлбөрөө төлөхгүй, зугтсан иргэний асуудлыг шалгаж байна
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баян-Овоо суманд ажиллаж, тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ
Улаан-Үд хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Энэ өдрүүдэд түүхт 349 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаан-Үд хотод албан айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзлаа. Тэд “Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, санамж бичигт гарын үсэг зурав. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт туршлага солилцох, зам дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ. Мөн энэ үеэр Чингэлтэй дүүрэг, Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
0 Сэтгэгдэл