Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Буриад: Хийн хоолойг нутгаараа дамжуулахаар хамтдаа лоббидъё гэв


ОХУ-аас Хятад руу тавих “Талын зам” нэртэй хийн хоолойг өөрсдийн нутгаараа дамжуулахын тулд хамтдаа лоббидъё гэж ОХУ-ын Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын монголын талд санал тавьсан байна.
Ийм саналыг өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Улаанбаатарт айлчлахад нь Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бас тавьж байсан юм.
“Өөрийн улсаа хийн хэрэглээтэй болгох талаар Монгол Улсын ерөнхийлөгч асуудлыг нухацтай тавьж байгаа. Буриад ч бас үүнийг сонирхож байна. Тэгэхээр “Талын зам” төсөл энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус болно” гэж Наговицын Монголын нийслэл Улаанбтаар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн байна.
“Хэрэв бид хамтраад, хүчээ нэгтгэн энэ сэдвийг хөндөж ярьж чадвал энэ асуудлыг шийдэж магадгүй юм” гэж Буриадын тэргүүн тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ хийн хоолойг монголоор дамжуулах сонирхол буриадын талд бас өөр бий. Энэ талаар газар зүйн ухааны доктор Арнольд Тулохонов “Монгол эрчим хүчээр дутагдаж байгаа нь үнэн. Иймдээ ч тэд Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн усан цахилгаан станц барих гээд байгаа юм. Ингэвэл Байгаль нуур мөхөхөд хүрнэ. Тэгэхээр хийн хоолойг монголын нутгаар дамжуулбал тэд Шүрэнгийн усан цахилгаан станц барих асуудлаа эргэн харж мэдэх юм” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Шүрэнгийн УЦС-ыг бариулахгүй л гэж Оросуудын хэрэглэж байгаа арга байх , хүний хараат, хүнээс юм гуйж амьдрах хэцүү шүү. Хийн хоолой таьчихаад дараа нь түүнийгээ хаагаад боогоод, шантаажлаад Европыг яаж байгааг бид харж л байгаа ш дээ.
Ooriin um orgui gej oldson umnuudaa buren duuren ashiglahad bid bolool yavchina
Ёстой хэрэггүй найдваргүй түнш шантаажын хэрэгсэл болгож мэднэ
Mongoloor damjval sanhuu tsag hugatsaa gd ajigtai tal mash ih.gehdee hytad oros 2hezee ch mongoloor damnahgui.tiim teneg humuus bish.harin mongol ene 2ulsaas iluu ih guren bolsnii daraa yria yrigdana.ene zugeer l unen.bitgii mongoliig maani huvah gesen hudlaa postuudad itgeeree minii mongoliin ard tumen.turiin terguuneed maani chadahaa l hiij bgaa.hytad oros 2 zaljin hucherheg.gehdee mongolchuudiin uhaaniig daanch guitsehgui.bidend hucherheg ue irne.buh ym tsag hugatsaatai.urgus avsan ymshig bolohgui.bidnii ue udahgui gj bodoj bn
ЗА ДА ЭНЭ Ч ТАВАН ТОЛГОЙД ХИНИ ИХЭЭХЭН НӨӨЦ ИЛЭРСНИЙГ БАС Л АШИГЛУУЛАХГҮЙ ГЭСЭН П АХЫН ЗАЛЬ МЭХ БИЗДЭЭ
TT goos hiin nuuts oldson gee biz dee. Tavih shaardlaga bna uu daa?
odoo tegj guih shaardlagagui bolson bid chini oorsdoo baigaliin hiin ord neesen shuu dee.Tavantolgoigoos UBruu hiin hooloi tavih bolhoor tuuniig zogsooh arga haij l baigaa.udahgui bid UBaar dairuulan hiin hooloigoo Hyatad ruu tavina.hiigee UBiin hereglegchded hamgiin hyamd uneer ogno geed shuugih yum bol Mongoliin baigaliin hiin tosoliig unagaah gesen zali shuu.
хийн хоолой тавичвал монгол улс ямар хурдан хөгжих билээ... хятадын нөлөөлөл ч багсана. аль хэдийнэ алдсан хязгаар нутгаа худлаа хамгаалсан дүр үзүүлэхээ одоо больмоор юма..
Хамгийн их уншсан