Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Р.Бурмаа: Гурилын үйлдвэрүүдэд дотоодын тариаланчдынхаа буудайг ав гэсэн шаардлага тавьж байгаа

Тариаланчидтай уулзаж явахдаа ХХАА-н сайд Р.Бурмаа зарим асуултад хариуллаа.

-Ургац алдсан компа­ниудын хувьд хамгийн түрүүнд төрөөс хүч байгаа зүйл бол зээлийн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах. Энэ талаар яамнаас хөнгөлөлт үзүүлэх ямар боломж байгаа вэ?
-Арилжааны банкны зээлэнд төрийн зүгээс нөлөөлөх боломжгүй. Тариалан эрх­лэлтийг дэмжих сангаас 10, 30, 50 хувийн урьдчилгаа тө­лөөд зээлээр шатахуун, ур­га­мал хамгаалах бодис, бордоо аж ахуйн нэгжүүд ав­сан байгаа. Энэ зээлийг ургац алдсан компаниудын хувьд хойшлуулах боломжтой. Яам­ны хүрээнд шийдвэрлэж бол­но.  Гэхдээ ургац алдсан хувь хэмжээнээс хамаарч шийд­вэр­лэнэ. Өр зээлээ цуг­луулж авч байж бид ирэх жил тариаланчдадаа дэмж­лэг үзүүлнэ. Цаашдаа бид  тариа­ланчдаа даатгалд хамруулья гэж төлөвлөж байна. Даатгалын компаниуд эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас дав­хар даатгалын системд хам­руулбал тариаланчдад ашиг­тай байх болно. Даатгалд хамрагдчихвал арилжааны банкууд арай бага хүүтэй зээлд хамруулах, найдвартай бизнес эрхлэгч гэж харах боломжтой.

-Урамшууллыг энэ жил хэрхэн олгох вэ. Буудайн чанараас шалтгаалж, урамшууллын хэмжээ өөр байна ч гэж байна?
-Ирэх жилийн төсөвт урамшуулалд 12,5 тэрбум төгрөг суулгасан.  Хэрвээ ирэх жилийн төсөвт энэ дүнгээрээ батлагдчихвал тариаланчид маань бүхэлдээ урамшуулалд хамрагдах боломжтой. Гурилын үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд 70 мянган төгрөг олгоно гэсэн Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гол нь  хүнсний стандартад тэнцсэн улаанбуудай байх ёстой.  Хүнсэнд тэнцээгүй бол малын тэжээлд тушаана. Малын тэжээлд тушааж буй буудайнд нь тариаланчдад дэмжлэг өгөх зорилгоор улсын нөөцөд авах жилийн төсвийг нэмж суулгасан. Урамшууллын талаар бид судалгаа хийж л байна. Тариаланчдын өмнөөс хэрэггүй гэх нэгэн ч байна. Гэхдээ тариаланчидтай уулзахаар урамшуулал хэрэгтэй гэдэг нь тодорхой байна.  Гэхдээ яамны зүгээс урамшууллыг хэрхэн олговол тариаланчдад илүү дэмжлэг болох вэ гэдгийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар судлуулж байна. Бордоо, ургамал хамгаалах бодис, тоног төхөөрөмж хөнгөлөлттэй үнээр өгч байгаа ажилдаа илүү хөрөнгө зарцуулаач гэсэн хүсэлт тариаланчдаас гарсан. Тал талын саналыг л сонсч байна. Ямар ч байсан ирэх жилийн төсөвтөө урамшууллын мөнгөө төсөвлөөд суулгасан. Арваннэгдүгээр сард төсөв батлагдахаар тодорхой болно. Өнгөрсөн жилийн урамшууллын мөнгөө аваагүй тариаланч  нэг ч  байхгүй. Манай тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр бүх тооцоо нь гарчихсан, тодорхой байгаа.
 
-Гурилын үйлдвэрүүд өнөөдрийг хүртэл өнгөрсөн жил авсан буудайн үнээ тариаланчдад төлөөгүй тохиолдол бий. Тэгэхээр гурилын үйлдвэрүүдэд энэ тал дээр шахалт үзүүлэх боломж бий юу?
-Зарим гурилын үйлд­вэрүүд тариаланчдаас авсан буудайн үнээ төлөөгүй асуу­дал байгаа. Ийм гурилын үйлдвэрүүдэд яамны зүгээс Тариалан эрхлэлтийг дэм­жих сангийн элеваторт бай­гаа улаанбуудайнаас олгох­гүй. Үнэ тогтворжуулах хө­төл­бөрийн хөнгөлөлттэй зээ­лийн хугацааг нь сунгахгүй. Тариа­ланчдад өрөө төлсөн, өр зээлгүй бол хөнгөлөлттэй зээлийнх нь хугацааг сунгаж, мөн импортоор оруулж ирэх буудайнаас нийлүүлэлт хийнэ. Яамны зүгээс эхний ээлжинд дотоодынхоо тариаланчдаас улаанбуудайгаа худалдаж ав. Цаг хугацаанд нь гэрээнийхээ дагуу өр төлбөрөө барагдуулсан бай гэсэн шаардлага тавьж байгаа.

-Тариаланчид буудайгаа хурааж авч дуусаагүй байна. Гэтэл импортын буудай, тэр тусмаа үнийн хувьд маш хямд байх асуудал яригдаж эхэлсэн. Тариаланчдад энэ нь их дарамт болж байна л даа?
-Тариаланчдыг буудайгаа хурааж аваад гурилын үйлдвэрүүддээ тушаасны дараа импортын буудайн асуудал яригдана. Тэгэхээр гурилын үйлдвэрүүд маань эхлээд дотоодынхоо тариаланчдынхаа буудайг худалдаж ав. Үнийн дүнд нь яам нөлөөлөхгүй. Гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдаас хэр хэмжээний буудай авснаас шалтгаалж, балансжуулж импортын буудайг нөхөх хэмжээтэй олгоно. Бүтэн жилийнхээ гурилын нөөцийг бүрдүүлэхийн тулд дутаж байгаа хэмжээнд нь импортын буудай оруулахаас аргагүй. Нэг цонхны бодлогоор импортын буудай авахаар илүү хямд оруулах боломжтой гэж үзсэн. Дотоодынхоо тариаланчдын буудайг худалдаж ав, өргүй бай, тэгж байж импортын буудай ав гэсэн шаардлага тавьсан. Ямар ч байсан тариа­ланчдынхаа тариалсан буу­дайг 100 хувь дотооддоо худалдаж авах нөхцөлийг бүр­дүүлнэ. Тариаланчдын тарьж ургуулж байгаа буу­дайн үнийг бууруулж биш, импор­тын буудайг нэг цонхны бодлогоор хямд оруулж ирж байж,  гурилынхаа бүтэн жилийн  нөөцийг бүрдүүлж балансжуулсны үндсэн дээр гурилынхаа үнийг энэ жилийн төвшинд барих бодлого барьж ажиллаж байна.

-Ирэх жилийн үрийг хэрхэн нөөцлөх вэ?
-Энэ жил бид зориудаар үрийн нөөцийг бэлтгэж авахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл дараа жилийн үрэнд нөөцлөх хэмжээний улаанбуудайг худалдаж авна. Хөрөнгө мөнгийг нь шийдсэн. Үрээ арай өндөр үнээр худалдаж авна гэсэн үг. Үрийн хувьд бид процедурын зарим асуудлыг л шийдэх дутуу байна. Түүнээс хөрөнгийн асуудлыг шийдсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан