ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хүн, хөдөлмөрөөс буудайн гарц шалтгаалж байна
Н.БАТ
Энэ зуны хэт халалтын улмаас тариаланчид маань ургацынхаа 70 хүртэл хувийг алдаж болзошгүй болсон талаар мэдээлэл хийж, төрөөс олон талын дэмжлэг хүсээд буй. Гол нь тариаланчид арилжааны банкууд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн хугацааг уртасгах, хүүг нь бууруулах тал дээр дэмжлэг хүсч буй. Мөн импортын буудай оруулахыг эсэргүүцэж, буудайн үнэ чөлөөлөх гэх зэргээр олон шаардлага тавьж, салбарын яамтайгаа ойлголцохгүй байна хэмээн гомдол мэдүүлээд байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ургацын урьдчилсан балансаар төлөвлөсөн ургацын 53.7 хувийг авах боломжтой гэсэн дүн гарсныг илэрхийлж, гурилын үнийг нэмэгдүүлэхгүйн тулд импортын буудайг нэг цонхны зарчмаар оруулж ирэхээс өөр аргагүй гэдгийг мэдэгдсэн. Энэ жилийн хувьд буудайн үнэ хэд байх нь тодорхой болоогүй байна. Тариаланчдын хувьд өнгөрсөн жилийн ургацын үнээс бууруулахгүй, харин ч нэмэх хүсэлтэй байгаа нь тодорхой.
Ургац хураалтын ажил зарим бүс нутагт эхэлж байна. Гэхдээ тариаланчдад есдүгээр сарын эхээр орох нэг удаагийн борооны дараа хураалтаа эхэлнэ гэсэн хүлээлт ч байна. Өнгөрсөн баасан гаригт ХХАА-ны сайд Р.Бурмаа болон холбогдох албаны мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн тариалангийн бүс нутгаар буюу Сэлэнгэ, Орхон аймгийн тариалангийн талбай дээр очиж, тариаланчидтай уулзлаа.
Зунжингаа гантай байсан Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутаг намартаа жинхэнэ ногоорч, ид зунаараа байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх.
Томилолтын багийнхан эхлээд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариалангийн талбайг зорив. Тус суманд Сэлэнгэ аймгийн нийт буудайн тариалангийн 10-аад хувь нь ногддог. Энэ жилийн хувьд 12061 га-д улаанбуудай тариалсан ч 7712 га талбайгаас ургац хураахаар урьдчилсан баланс гарчээ. Нэг га-гаас дунджаар 13.2 цн ургац хураахаар тооцож, 9910 тонн буудай авна гэж төлөвлөжээ. Энэ нь төлөвлөсөн ургацынх нь 65 хувь болж буй аж. Зарим талбайд зуны 90 хоногийн турш ганц дусал ч бороо ороогүй болохоор аргагүй ургац алдсан гэдгийг сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга хэлж байлаа. Бидний анхлан зорьж очсон талбай бол “Цэгээн уст” компанийх байлаа. Өдийд улаан буудай бүсэлхий давсан өндөртэй шаргалтан байдаг ч тус талбайн хувьд ялимгүй богино байгаа нь илт. Зарим талбайгаа ангилан хадаж, буудайгаа хүчээр болцыг нь гүйцээхээр налуулжээ. Харин нэг хэсэг талбайн буудай бүүр ногооноороо ч харагдав.
Салбарын мэргэжилтнүүд буудайн толгойноос тасдан авч алган дээрээ цайруулж, үлээж, зажилж байгаа харагдана. “Цэгээн уст” компанийн захирал Б.Ганболд угтан авч, ажлаа танилцуулав. 4000 га орчим эргэлтийн талбайтай тус компани жилдээ 2000 гаран га-д тариалалт хийдэг. Урьдчилсан балансаар га-гийн дундаж ургац нь 15 цн орчим байгаа гэнэ. Б.Ганболд захирал буудайн тариалалт, үйл ажиллагааныхаа талаар хэрхэн ярьсныг эхлээд хүргэе.
Б.Ганболд: Бордоогоо зөв хэрэглэж чадвал гантай жилд ч ургац алдахгүй байх боломжтой
/“Цэгээн уст” компанийн захирал /
-Танай компанийн хувьд гантай жилд га-гаас дунджаар 15 цн ургац авна гэхээр боломжийн сонсогдож байна. Тариалалтын явцад гол анхаарлаа хандуулж ажилласан зүйл нь юу байв?
-Ургац алдаагүй гэж хэлж чадахгүй. Алдсан. Га-гаас 20 цн авах газар байхад 10 бас 5-ыг ч авах талбай байна. Ямар ч байсан тариагаа алдагдалгүй хураах зорилго тавьсан. Манай компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд техник, технологийн шинэчлэл харьцангуй сайн хийсэн. Газар тариалангийн томоохон аж ахуйн нэгжийн нэг учраас яамнаас хэрэгжүүлсэн техник, технологийн төсөлд оролцож, энэ жил хийн даралтат үрлэгч, трактор авч тариалалт хийсэн. Өмнө нь ч арилжааны банкны зээл, төслөөр техник технологио нэлээн сайн шинэчилсэн. Нийт төлөвлөсөн тарианыхаа 60-аад хувийг авна. Хушаатын энэ талбайгаас 2014 онд га-гаас 30-аад цн авсан бол энэ жил 15-ыг авлаа. Тариа алдсан талбайгаа шууд л уриншилсан.
-Талбайн зарим хэсэгт тариан түрүү ногооноороо байгаа харагдлаа?
-Анзаарвал ногоон байгаа талбайн тариан түрүү илүү сайн ургасан байгаа. Талбайгаа хуваагаад туршилтын журмаар нано технологийн шинэ бордоог туршиж үзсэн. Хятадад маш үр дүнтэй ашиглагдаж байгаа бордоо. Дотоодын хөрөнгөөр авч туршлаа. Талбайнхаа нөгөө хэсэгт дотоодынхоо нийлмэл бордоог ашигласан. Болц нь яагаад удаан байна вэ гэхээр бүх тариагаа тариалж дууссаны дараа туршилтын талбайгаа тариалсан. Га-гийн ургац нь өндөр байх нь тодорхой. Гантай жилд ч дунджаар 20 гаруй цн нь буудай авах нь. Хөрөнгө хүч зарвал үр дүн гарах нь харагдаж байна. Шинэ техник технологи маань ч энэ талбайдаа тохирч байгаа юм.Техник идээшүүлэлтийн технологиодоо бордоогоо шууд хийгээд тариалсан. Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн нано бордоог өөрийнхөө лабораторид туршсан. Хээрийн соёололтыг нь манай талбайд туршиж байна. Гурилын чанарт нөлөөлдөг бурятский 79 үр. Бордоогоо зөв хэрэглэж чадвал гантай жилд ч ургац алдахгүй байх боломжтой гэдгийг ямар ч байсан бид харлаа. Нэг зовлон бол нэг тонн буудайны маань өртөг өсөөд байгаа юм. Түүнээс сайхан ургуулах боломж байна.
Т.Баасандорж: Тариаланчид хэдэн жил сайн ургац авсандаа найдаад гуурсанд ихээр тариалсан
/Хушаат сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга/
-Танай сумын хувьд бороо хур багатай байсан. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн хувьд уринш хийсэн байдал, бордоо ашигласан эсэхээс хамаарч ургацын төлөв харилцан адилгүй байгаа харагдлаа?
-Манай суманд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 22 аж ахуйн нэгж байна. 2008 оноос хойш манайхан техникийн шинэчлэл маш сайн хийсэн. Үүнийгээ дагаад технологи ч шинэчлэгдэж байна. Тиймээс гантай жил га-гаас авах ургац харьцангуй гайгүй байна. Яах аргагүй бүтэн 90 хоногийн нар шарсан газарт л ургац алдаж байна. 12061 га-д улаан буудай тариалсан. Нийт төлөвлөсөн ургацын 65 хувийг авна гэсэн урьдчилсан тооцоо гарсан.
Бусад сумын хувьд ургацаа 70 хүртэл хувиар алдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Ургац уулын ар өвөрт тариалснаас бус хөрсний үржил шимээс л шалтгаална. Энэ жил бороо хур тариаланчдыг үнэхээр шалгалаа. Өнгөрсөн жил уриншаа чанартай хийгээд тариалсан газар бол ургацаа авч л байна. Уриншаа муу хийсэн компаниуд ургац авахгүй. Наймдугаар сарын 10-даар л анхны бороо орсон шүү дээ. Буудай үнэхээр тэссэн. Ёстой аргагүй гандаад бүх навч нь шатаад унасан талбай бий.
Зургадугаар сарын 23-нд ганцхан удаа бороо ороход л сэргэчихсэн талбай ч байна. Анхны хураасан будаа маань цавуулаг нь 26 хувьтай, чийг нь 14 хувьтай байгаа. Энэ нь будаа аргагүй л хатсаны шинж. Болц хэтэрсэн байна гэсэн үг. Зарим талбайгаас га-гаас долоон цн гарантай авах нь гээд төсөөлж байтал дөрөв гаран авч байгаа юм. Хэт болчихсон, хатсан буудай хураалтын явцад ихэнх нь хаягдчихаж байна. Гэхдээ ургацын урьдчилсан баланс биелэх боломжтой гарсан.
-Буудайн цавуулаг 26 хувь, чийг 14 хувь байна гэдэг гурилын үйлдвэрүүд дуртай нь аргагүй авах чанар биш үү?
-Гурилын үйлдвэрүүд яг ямар чанар стандарт тавьж байгааг нарийн сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр сүүлийн жилүүдэд чийг багатай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг болсон байна лээ. 14 хувийн чийг гэдэг хурааж байгаа нөхцөлдөө бол тохиромжгүй. Дунджаар 17 хувьтай байхад нь хураах ёстой. Гурилын үйлдвэрүүд чийгийг 14 хувь гэсэн шаардлага тавихаар хурааж байх үед буудай маш ихээр хаягдана. Үтрэм дээр хатаах боломж муу учраас аль болох буудай 17 хувийн чийгтэй л байх хэрэгтэй. Цавуулаг бол гантай жил өндөр байдаг. Би 33 жил агрономичоор ажиллаж байна. Хоёр нийгмийн үед ажиллалаа. Тэгэхээр гурил үйлдвэрлэгчид маань тариаланчдаа бас бодож авч буй буудайндаа шаардлага тавих хэрэгтэй.
-Аж ахуйн нэгжүүд энэ жил гуурсанд маш ихээр тариалалт хийж, ургац их алдлаа гэж байна. Та бүхний зүгээс үүнд анхааруулга өгөх хяналт тавих боломжтой юу?
-Аж ахуйн нэгжүүд маань сүүлийн жилүүдэд тогтвортой ургац авсандаа найдаад гуурсанд тарьж хэрэггүй ээ гээд анхааруулаад байхад л тарьсан. Ахиухан ургац аваад сурчихсандаа найдаад. Ган болно, цаг агаар хуурайшина гэдгийг мэдэхгүй тариаланч олон байна шүү. Гантай жил болох нь гээд анхааруулсаар байтал гуурсанд, муу хийсэн уриншинд тарьчихсан. Ялангуяа рапсыг манай сумын хэмжээнд 3000 га-д тариалсан. Хэлсээр байтал өөрсдөө алдагдалд орж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Энэ жилийн хувьд рапсыг бүгдийг нь акталсан. Ихэнхийг нь уриншилсан.
-Үрийн хувьд ирэх жил нэлээн асуудалтай болох нь ээ?
-Бололцоотой аж ахуйн нэгждээ үрээ авч үлдэнэ. Гэтэл үрээ ч авч үлдэж чадахгүй жижиг аж ахуйн нэгж байна. 300-500 га-д тариалдаг аж ахуйн нэгжүүд бололцоотойгоосоо болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үр авах нь.
Б.Пүрэвсүрэн: Тонн Буудайн үнэ 650 мянга орчим төгрөг бол боломжийн байх нь
/Хушаат сумын “Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал/
-Танай компанийн урьдчилсан баланс га-гаас хэдэн цн орчим байхаар гарч байна вэ?
-Манайх таваарлаг улаан буудай тариалдаг. Өнгөрсөн хоёр жилд Дарханы ургамал тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс элит үр авч үржүүлж байгаа. Энэ жилийн хувьд 131 болон 144 сортын үрээр тариалсан. 144 сортын үрээр тариалсан талбайд га-гийн ургац 20-22 цн урьдчилсан баланс гарч байгаа. Ургацаа хураахаар янз бүр гарах байх. 131 нь өндөрлөг газарт шинээр элит үр авч үржүүлсэн.
Га-гаас 26-27 цн өндөрлөг газартаа. Гантай үеийн нөхцөлд 14-15 цн гээд янз бүр л байна. Нийт компанийн хувьд 16 цн орчим авна. 1500 га-д тариалалт хийсэн. 240 орчим га-гийн ургац алдсан. Манайх урд жил га-гийн дундаж ургац 23 цн байсан.
-Өөрсдийн үйлдвэрлэсэн бордоог ашиглаж байгаа гэж сонссон?
-Шинэ технологи шинэ үрийн хажуугаар өөрсдийн үйлдвэрлэсэн бордоог ашигласан. Багануурт манайх бордооны үйлдвэр байгуулаад өөрийн талбайд туршиж үзлээ. Үр дүнд нь ургац ч нэмэгдсэн. Бордоо маань үйлдвэрлэлд нэвтрээд ирэхээр үр өгөөжөө өгөх байх. Гантай жилийн хүнд нөхцөлд бусад компанийг бодвол гайгүй ажилласан гэж бодож байгаа. Нийт хураах талбайнхаа 80 хувийг хураана. Өндөрлөг, хөрс сайтай, бордоо, хүч хөдөлмөр гээд бүх л зүйл нэгдэж байж гантай нөхцөлд ургац бага алдлаа.
-Бордооныхоо талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Багануурт нүүрсний уурхай түшиглээд нүүрс, бууц, шувууны сангас, ясны гурил, азот, фосфор гэх мэтийг холиод органик бордоо хийж, туршиж байна.
-Одоогоор танайд хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-30 гаруй ажилтантай. Би өөрөө агрономичоо хийдэг. Энэ салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Трактор комбайнчаас эхлээд агро хүртэл ажилласан.
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг авсан уу?
-Тариалан эрхлэлтийг дэмжих санд тодорхой хэмжээний өр бий. Техник авсан. Графикийн дагуу төлж байгаа. Гайгүй бага өр үлдсэн. Сангаас энэ жилийн хувьд дэмжлэг аваагүй. Ер нь төрөөс тариаланчдад маань зайлшгүй дэмжлэг хэрэгтэй. Ялангуяа тодорхой хэмжээний урамшуулал авсны хүчинд зээл, зээлийн хүүгээ төлж байна. Бид чинь жилд ганц л удаа борлуулалт хийдэг шүү дээ. Тэгэхээр урамшууллаа цаашдаа чанарт нь тохируулж өгөх үү, нийт хураасан буудайнд нь өгөх үү, үр үржүүлж байгаа компанидаа өгөх үү гээд л асуудлаа шийдвэл заавал өгч байх хэрэгтэй л гэсэн бодолтой байна.
-Энэ жил буудайгаа хэдэн төгрөгөөр борлуулбал боломжийн байх тооцоо хийсэн бэ?
-Өнгөрсөн жил тонныг нь 550 мянган төгрөгөөр борлуулаад урамшуулал авч байсан. Энэ жилийн үнэ одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ бидний хувьд гурилын үйлдвэрүүдтэйгээ гэрээ хийгээд тухайн үеийн буудайн ханшаар борлуулна гээд заримаас нь урьдчилгаа авчихсан. Гол нь биднийг эхлээд ургацаа хураагаад авсны дараа яамны зүгээс хэдий хэмжээний буудай гаднаас оруулж ирэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй байх. Түүнээс дөнгөж буудайгаа хурааж авах гэж байхад гаднаас 100 мянган тонн буудай оруулж ирнэ, тонн нь 450 мянган төгрөг байна гэх мэт асуудал яригдаад байна.
Эхний тооцоогоор тонн буудайг гурилын үйлдвэрт тушаах үнэ нь 600-650 мянган төгрөг байвал боломжийн. Үүн дээр урамшуулал ороод шүү дээ. Энэ жилийн хувьд га-гаас авч байгаа ургац нь бага учраас зардал өндөр гарч байна л даа.
-Нэг га-гаас 5 цн ургац авах талбай байхад 27 центнерийг авах ч талбай байна-

0 Сэтгэгдэл