“Евро-2012” хөлбөмбөгийн шилдэг 16 багийн тулаан эхэллээ. Тэмцээний нээлтийн тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч Польш, Грекийн багийн хооронд тоглолт болж 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм. Удаахь тоглолт ОХУ болон Чехийн шигшээ багийн хооронд өрнөж энэхүү тоглолтод ОХУ-ын Алан Загоев дубль хийж, Роман Шировов мөн сэлгээгээр орж ирсэн Роман павлюченко нар шилдэг хаалгач Петер чехийн өмнөөс гоолдож чадлаа . Харин эсрэг багаас нэр төрийн гоолыг Ярослав Пласил оруулсан юм. Энэ тоглолтод ОХУ “А” хэсгээс шалгарах, цаашлаад шөвгийн тоглолтод үлдэж чадна гэдэгээ баталж чадлаа. Тоглолтын гол найруулга, багаа удирдах чадварыг “Арсенал” клубын довтлогч байсан Андрей Аршавин тун сайн гүйцэтгэлээ. Тэдний дараагийн учраа тэмцээнийг зохион байгуулагч Польшийн шигшээ баг юм. Мөн Польшийн шигшээ багийн хувьд Грекийн шигшээг хүлээн авч тоглолтын 17 дахь минутад довтлогч Роберт Левандсовски эсрэг багийн хаалганд гоолдож 51 дэх минутад Грекийн шигшээ багийн довтлогч Дмитрис Саллингидис хариуг нь барьсанаар хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм. Тэмцээний хоёр дахь өдөр үхлийн зоо хэмээн нэрлэгдээд байгаа “В” хэсгийн тоглолт болсон.
Эхний тоглолт энэхүү тэмцээний хамгийн сул баг хэмээн нэрлэгдээд байгаа Дани болон болон Голландын шигшээ багийн хооронд болсон. Өмнөх түүхийг сөхөөд үзсэн ч, Голландууд итгэл төгс илүүрхэх байх хэмээх таамаг талаар өнгөрч Данийн шигшээ Голландыг 1:0 харьцаатайгаар илүүрхлээ. Түүний дараагаар хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн Герман болон Португалын шигшээ багийн хоорондох ширүүн тулаан шүглийн дуугаар эхэлсэн. Португаль оролцсон бүх Европын аварга шалгаруулах тэмцээнд хэсгээсээ байнгын шалгарч байсан цорын ганц баг. Харин Германы хувьд 11 удаа энэхүү тэмцээнд оролцож чамлахааргүй амжилт үзүүлсэн амжилттай. Хоёр баг урьд нь буюу 2000 онд Португаль Германыг хэсгийн тоглолтод 3:0-ээр, хожиж байсан бол 1984 онд тэнцэж байсан түүхтэй юм. Харин энэхүү тоглолтод Германы Гомейн оруулсан ганцхан гоолын ачаар тэд Португалийг буулгаж авлаа. Германы дараагийн учраа Голландын хүчирхэг залуус.