Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Мал мах экспортлох ажлыг боомтуудад зохион байгуулахыг үүрэгдэв

Улсын онцгой комиссын хуралдааныг Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав удирдаж, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн  яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн сарын дунд үеэс зуншлага сайжирч, нийт нутгийн 30 хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн, 60 хувьд дунд зэрэг байна. Хадлан бэлтгэлд өнөөдрийн байдлаар 49273.5 тонн өвс, 261.1 тонн гар тэжээл бэлтгэжээ. Гурилын үйлдвэрүүдэд шилжиж байгаа буудайнаас 58.0 тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл, 53.0 тонн тэжээл нийлүүлэхээр байгаа нь хивэгний экспортыг зогсоосон тохиолдолд малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзжээ. Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал  хураан авах төлөвтэй байна. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаан буудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77,1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг авахаар урьдчилсан төлөв гарсан аж.
Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавин, шаардлагатай асуудлуудын шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо. Мөн намрын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд байнгын бэлтгэл, бэ­лэн байдлыг хангуулах ажлыг Зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

Мөн малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, мал аж ахуйн тоног хэрэгслийг засварлах зэргээр өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах ажлыг аймаг, орон нутгийн хэмжээнд өргөн далайцтай зохион байгуулж, хамтран ажиллахыг даалгасан юм.

Ургацын урьдчилсан балансаас харахад манай улсын дотооддоо үйлдвэрлэх гурилын хэрэгцээний 30 гаруй хувь нь дутагдах төлөвтэй байгаа тул хүн амын гурилын хангамж, хэрэгцээг тогтворжуулах зорилгоор   нөөцийг хангалттай бүрдүүлж, үнийг тогтвортой байлгах ажлыг зохион байгуулах болон  өвөлжих малын тоог цөөлөхөд анхаарч, махны нөөц, экспортыг нэмэгдүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад анхаарууллаа.

Зарим аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул улсын нөөцийн салбаруудын өвс, тэжээлийг дахин хуваарилж, сэлгэн байршуулах ажлыг энэ оны 10 дугаар сарын 15-ны дотор  багтаан зохион байгуулж дуусгахыг  Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд үүрэг болголоо. 

Малын тоо толгой их хэмжээгээр өссөнтэй холбогдуулан дотоодын хэрэглээнээс илүүдэж байгаа амьд мал, махыг  экспортлох асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох хилийн боомтуудад зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Мэргэжлийн хяналтыг ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдэд үүрэг болгосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан