Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
49.9 мянган га талбай ургац алдлаа

Ургацын урьдчисан балансын дүнг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа.

Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал  хураан авах төлөвтэй байна. Таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу 6 дугаар сарын 10-аас 7 дугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд тариалангийн гол бүс нутгаар хур бороо багатай байж, хэт их халснаас ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлжээ. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаан буудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77,1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг авахаар урьдчилсан төлөв гарчээ. Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 252.3 мянган тонн буудай үтрэм дээр бууж, цэвэр жингээр 241.4 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байна. Үүнээс ирэх жилийн тариалалтад зориулан 29.4 мянган тонн, улсын үрийн нөөцөд 4.2 мянган тонн, тэжээлд 12.6 мянган тонн, спиртийн үйлдвэрт 9.0 мянган тонныг зарцуулснаар гурил үйлдвэрлэлд 186.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 27.4 мянган тонн буудайг нэмж тооцвол 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж байгаа юм. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн буудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байна.  Ургацын урьдчилсан балансын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсантай холбогдуулан бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан