Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Т.Хишигдулам: Хятадын 700 сая тариачин өрх “дүрвэх шинэ нутаг” хайж байна


Хөдөлмөрийн үндэсний нам Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлыг эсэргүүцэж, мэдэгдэл гаргасан. Энэ талаар Хөгжил хүн бодлогын хүрээлэнгийн  судлаач Т.Хишигдуламаас тодрууллаа.

-Халх гол чөлөөт бүсийн талаар янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Хятадын хүнсний хангамж, чанартай холбоотой гэж та үзэж байна гэсэн. Үүнийг тодруулбал?
-Өнөөдөр дэлхий дээр долоон тэрбум хүнийг хангахуйц хүнс үйлдвэрлэж байгаа ч нийт хүн амын 11,3 хувь буюу 805 сая хүн өлсгөлөн байна. Азийн хөгжил буурай орнуудад 526 сая хүн үүнээс Хятадад 1,3 сая хүн хүнсээр гачигдаж байна. “Форбес” сэтгүүлийн 2014 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн “Хятад улс хүнсний хямралд өртөхөд” гэдэг нийтлэлд Хятад сүүлийн жилүүдэд АНУ, Австрали, Канадаас авдаг хөдөө аж ахуйн гаралтай чанарлаг бүтээгдэхүүний импортын хэмжээг эрс нэмэгдүүлж байгааг бичсэн. Ирээдүйд хүн амаа хүнсээр хангахын тулд Хятад гадаадын улс оронд тариалангийн газрын эрхийг худалдан авах, хөрөнгө оруулах нь ч эрс өссөн. Хятад улс хүн амынхаа хүнсний асуудлыг шийдэхийн тулд улс төрийн тогтворгүй байдлыг нь ашиглан Африк, Украин гэх зэрэг бусдын нутаг дэвсгэр дээр газар өмчлөхөөр нэлээд хүч, хөрөнгө зардаг.

-Үүний нэг нь Халх гол гэж та хэлэх гээд байна уу?
-Нэг үгээр бол тийм. Хятадын Засгийн газар 2014 онд нийт газар нутгийн 19.4 хувь нь хүнд металлаар хордсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон. Аж үйлдвэржилтийн буюу мөнгөн ус, хүнцэл, кадми, хар тугалга, зэс зэргээр хөрс нь бохирдсон. Эдгээр химийн бодис бөөр, зүрх судас, арьсны өвчлөлүүд, хавдар болон яс, тархины гажиг үүсдэг. Нийт газар нутгийнхаа 10-15 хувьд газар тариалан эрхэлдэг Хятадын 700 сая тариачин өрх хөрсний бохирдол, хотжилт зэргээс болж “дүрвэх шинэ нутаг” хайж байна. Гэтэл Монгол Улс Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж 500 мянган га газрыг хамруулан УИХ-аараа тогтоол баталсан нь Хятадын бодлогыг хэрэгжүүлж байна гэж үзэхээс өөр аргагүй. "

-Тариалангийн бүс болгох гэж байгаа гэсэн шүү дээ?
-Манай улсын газар тариалан эрхлэх хүчин чадал ямар билээ. Монголчуудад Халх гол орчмыг газрыг ашиглах аминд тулсан шаардлага байна уу. Халх голд иж бүрэн судалгаа хийгээгүй Монголын онгон дагшин газруудын нэг. Мэнэнгийн хялганат хээр тал дэлхийд үлдээд байгаа хамгийн сүүлийн байгалийн нөөц газар шүү дээ. Газрын нөөцийн (нэг га-д ногдох хөрсний үржил шим, эрдэс түүхий эдийнн агууламж гэх мэт) ямар ч тооцоо судалгаагүйгээр ашиглах бодлогогүй алхам хийж байгааг буруутгахаас өөр аргагүй. Монгол Улсын хүн ам өсч хүнсний хэрэгцээ өсөх нь тодорхой. Хөгжингүй орнууд органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг шүтэх болсон өнөө үед химийн хорт бодисоор өөрийгөө, цаашлаад дэлхийг хордуулж, зэмлүүлж буй  харь улсад хүний гар хүрээгүй сайхан тал нутгаа өгч болохгүй гэж бид эсэргүүцээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
САРМАГЧИНГУУДЫГ ИРЭХЭЭР НЬ БҮГДИЙГ НЬ БУУДАЖ АЛНАА.
Хамгийн их уншсан