Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөвсгөл нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ


Монгол орны цэнгэг усаараа алдартай үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй. Энэ зун 70 мянга гаруй жуулчин ирсэн гэсэн мэдээлэл бий. Мөн наадмын өдрүүдэд өдөрт 7000 гаруй автомашин Хатгал тосгоны постоор зорчжээ. Энэ үеэр нуурын эргэн тойронд их хэмжээний хог хуримтлагдсан учраас далайд орж бохирдуулахаас нь өмнө цэвэрлэх санаачилга гарган байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд 250 хүн, 20 гаруй төрийн болон хувийн хэвшлийнхэн, 30 орчим тээврийн хэрэгсэл оролцож, Хөвсгөл нуурын ойролцоохь 60 орчим км газрыг  цэвэрлэж  100 орчим тонн хог гаргажээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар хэрэгжиж буй “Хөвсгөл хөх сувд”төслийн хүрээнд хийгдсэн далай ээжийнхээ эрэг орчмыг цэвэрлэх аянд идэвхтэй оролцсон, дэмжиж  хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан