ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Байрны үнэ буурсан гэдэг статистикийн ард...
Л.ХАТАНБААТАР
Манай улс эдийн засаг хямарч байна, хямралтай шүү гэсээр нийтээрээ бүсээ чангалсаар жил гаруй боллоо. Энэхүү хямралын сүүдэрт олон салбар өртсөний нэг нь барилга юм. Нэг хэсэг маш эрчимтэй хөгжиж, хаа сайгүй барилга сүндэрлэж, орон сууцны урт хугацаатай зээлүүд банкууд баруун солгойгүй олгосны ачаар олон айлын зээлтэй ч гэсэн өөрийн гэсэн байртай болж, барилгын салбарынхан ч гайгүй хөрөнгөжсөн. Гэвч 30 хувийг урьчилгаа байрны мөнгөө төлөөд зээлд орох иргэдийн тоо өдрөөс өдөрт хумигдаж, за зээлд 20 гаруй мянган орон сууц эрэлтээс давж, борлогдох магадлал муутай байна гэсэн статистик гарсан.
Барилгын салбарынхан хийсэн бүтээснээ тайлагнадаг “Барилга орон сууц-2015” үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Хямралтай энэ цаг үед барилгын компаниуд ямар маркетингийн үйл ажиллагаа явуулан, борлуулалт хийж буйг сонирхохоор “Мишээл экспо” төвийг зорилоо. Барилгын хөгжлийн үндэсний төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын инженерүүдийн холбоо зэрэг энэ салбарын бүхий л төлөөлөл хүрэлцэн ирснээс харвал үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд багагүй ач холбогдол өгч байгааг илтгэнэ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 120 гаруй аж ахуй нэгж, байгууллага оролцож байгаа бөгөөд 2016 оны эхэн үеийн орон сууцны өнгө төрх, зах зээлийн үнэ ханшийг тодорхойлох болно гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.
Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн менежер, үзэсгэлэнг зохион байгууулах хорооны ажилтан Д.Цолмонтуяа “Жил бүрийн намар энэ үзэсгэлэнг зохион байгуулдаг. Жил ирэх тутам энэ үзэсгэлэн яармагт оролцох барилгын компанийн тоо, хамрах хүрээ, ач холбогдол өсөн нэмэгдэж байна.
Орон сууцны борлуулалтыг дэмжих, эрэлт нийлүүлэлтийг хангах, хэрэглэгчдэд нэг цэгийн мэдээлэл хүргэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Аливаа үзэсгэлэн худалдаанд худалдан авалтын гэрээ хийвэл үнийн хямдрал зарладаг.
Энэ үзэсгэлэн худалдаанд иргэд оролцон худалдан авах гэрээ хийснээр хямдралтай үнээр байр сонгох, үнийн хөнгөлөлт эдлэх, цахилгаан бараа, гал тогооны хэрэгсэл сонгох эрх зэрэг давуу талтай” гэв. Тус үзэсгэлэнд оролцох барилгын компанийг ямар шаардлага, шалгуураар сонгодог вэ? гэхэд “Барилга барих зөвшөөрөлтэй, борлуулалт хийх хэмжээний барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй байх зэрэг шаардлага тавьдаг. Мөн хэрэглэгч гараар барьж, нүдээр үзээгүй барилгад шууд захиалга өгөхгүй. Тиймээс компаниуд унаагаар иргэдэд үйлчлэн барьж буй барилгаа үзүүлж, танилцуулах боломжтой” гэв.
Үзэсгэлэнг сонирхохоор олон хүн зорьж иржээ. Энэ нь нэг талаар орон сууц худалдан авах хүсэлтэй иргэд олон байгааг харуулж байв. Нөгөө талаас бэлэн мөнгөний хомсдол үүссэн нь барилга, орон сууц борлуулж буй худалдаачдын 100 хувь бэлнээр төлбөл метр квадрат тутамд 300-500 мянган төгрөгөөр хямдруулна шүү гэх тохиролцооны наймаанаас харагдав. Барилгын компани бүр өөрийн барьж буй орон сууцны макетын том жижгээс хамааран харилцан адилгүй хэмжээний павилон түрээслэжээ.
“Далай омбо” компанийн “Хан түшээ” хотхон удахгүй Зайсанд сүндэрлэх аж. Орон сууцны нэг метр квадратыг 1.8 сая төгрөгөөр үнэлсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Үнийн ийм ханш тогтоосноор Зайсангийн байр нь метр квадрат нь 2.5 саяас буудаггүй гэсэн ойлголтыг өөрчилжээ гэсэн итгэлээр “Хан түшээ” хотхоны борлуулалт хариуцсан менежер Б.Анхбилэгтэй уулзав. “Манай хотхон Хан-Уул дүүргийн 11дүгээр хороо буюу Зайсанд байрладаг. 20 блок байр буюу 600 айлын орон сууц босно. Одоогийн байдлаар таван блок байр ашиглалтад ороход бэлэн болоод байна. Хамгийн бага хэмжээтэй гурван өрөө байр 69 метр квадрат бол том нь болох таван өрөө 157 метр квадрат хүртэл хэмжээтэй. Нэг метр квадрат нь 2.8 сая төгрөгийн үнэтэй. Нэг буюу хоёр давхарт байрлах орон сууцыг метр квадратыг нь 1.8 саяар үнэлсэн. Зуун хувь бэлнээр төлбөл одоогийн байгаа үнээс хоёр сая 450 мянган төгрөг хүртэл бууруулна. Эдийн засгийн хямралтай үед энэ үзэсгэлэн яармагийг зохион байгуулснаар борлуултад сайнаар нөлөөлнө” хэмээн тэрээр хотхоноо танилцууллаа. Зайсанд ам.метр нь 1,8 сая төгрөг гэдгийг эхлээд сонссон хүн шууд л хууртаж болох ч энэ бол дундаж хэрэглэгчид зориулсан орон сууц гэж хэлэх боломжгүй нь илт. Гол нь “Хан түшээ” хотхон нь төвлөрсөн хангамжинд бүрэн хамрагдсан Зайсангийн анхны хороолол болох гэнэ. Энэ тухай Б.Анхбилэг менежер “Зайсанд үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниуд нэгдэн “Зайсан дэд бүтэц” гэсэн холбоо байгуулсан. Ерөнхийдөө Зайсангийн зүүн, баруун амаар тойрсон бохирын шугамыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Төв магистрал шугам Зайсангийн аманд хүрсэн байгаа. Барилгын компаниуд энэ шугамнаас салбарлан татах боломжтой болсон. Цэвэр усны шугам мөн Зайсанд ирж байгаа. Усан сан бариад цэвэр усаар хангах ажил дараа жилээс эхлэн хийгдэнэ. Дулааны шугам мөн баруун, зүүн амаар хийгдэж байна. Ингээд 2016 оны сүүл гэхэд дулаан, цэвэр, бохир усны дэд бүтцэд холбогдох юм. Ингэснээр Зайсанд баригдах байрны борлуултад эергээр нөлөөлнө” гэлээ.
Бизнесийн өрсөлдөөний зарчмаар компани бүр өөрийн барьсан барилга, орон сууцыг хамгийн шилдэг хэмээн сурталчилж байлаа. Энэ олон сурталчилгааны дунд канад технологоор хаус барьж буй гэх барилгын “Мотиваци” компанийн павилон содон туссан. “Илүү төлөвлөлт, стрессгүй орчин, цэвэр агаарт нам гүм, төвийн шугаманд холбогдсон, бат бөх чанар” уриатайгаар “Буянт-Ухаа вилла” хотхон барьж байна гэж захирал П.Баянмөнх хэллээ. Тэрээр “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхийн Цагаан хаалганы урд талд манай хотхон баригдаж байна. Нэг га орчим талбайтай. Бусад компаниуд энэ хэмжээний газарт 200-300 айл оршин суух өндөр барилгыг барьдаг. Тэгвэл манайх энэ нам гүм орчинд тохирсон 29 айлын таун хаус барьж байна. Үнийн хувьд канад технологоор барьсан 180 метр квадрат, гурван давхар хаусыг 280 сая төгрөгөөр борлуулна. Санхүүгийн хувьд уян хатан бодлого явуулан байр, машин тэрэг оролцуулахыг зөвшөөрнө” гэв. Хаус худалдан авах хэмжээний мөнгөтэй хүн ховор байгааг анзааран, бараа солилцоогоор худалдан авч болно хэмээн төлбөрийн нөхцлийг зөөллөсөн гэнэ.
“Эдгээр хаусын угсралтын ажил дуусан, засал чимэглэлээ хийж эхэлсэн. Нэг давхарт зочны өрөө, гал тогоо хамт байрлана. Хоёр давхартаа том, жижиг хоёр унтлагын өрөөтэй. Ванны өрөө давхар бүрт байгаа. Таазны өндөр нь 2 метр 85 см. Зоорийн буюу доод давхарт хоёр машин багтахаар гражтай. Мөн 270 квадрат метр бүхий гурван давхар хаус бий. Нэг давхарт 30 метр квадрат бүхий хоёр автомашины гражтай, 90 метр квадрат бүхий зочны өрөө, гал тогоотой. Хоёр давхарт гурван унтлагын өрөө бий. Өрөө болгон 00-той. Үнэ нь 422 сая төгрөг. Зайсангийн түгжрэлтэй замаар яван, тэрбумын хаус авснаас, хотын төв ороход 20 минут зарцуулах нам гүм газарт байрлах хаусыг хагас тэрбум хүрэхгүй төгрөгөөр худалдан авах боломжийг олгож байна. Хийцийн хувьд Зайсангийн хаустай яг адилхан” хэмээн тэрээр нэмж хэлэв.
Павилон бүрийн үүдэнд очин, байрны үнэ ханш, байршил зэргийг идэвхтэй асуух нэгэн эрхмээс хаана байрлалтай байр сонирхож байгааг асуухад өөрийгөө Болд хэмээн танилцуулаад “Хувийн унаагүй болохоор хотын төвд ойрхон байршилтай орон сууц сонирхож байна. Байрны үнэ буурлаа л гэдэг надад мэдэгдсэн юм алга. Зээлэнд хамрагдлаа гэхэд насаараа төлөөд барахгүй үнэтэй байх шиг байна” гэж хариулсан юм. Орлого багатай хүн бол нэг насаараа байрны зээл төлөх нь тодорхой.
Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Кэй энд Ти констракшн” компанийн “Аман хуур 2” хотхон сугалаат худалдаа зохион байгуулсан нь иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байв. Энэ талаар тус компанийн Төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга П.Ганхөлөг “Манай “Аман хуур 2” хотхон нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд байрладаг. Энэ үеэр гэрээ хийсэн нийт захиалагчдаа 16-20 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна. Мөн үзэсгэлэнгийн гурван хоногийн хугацаанд гэрээ хийвэл нэмж нэг сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Алт, мөнгөн картын эзэн болж, гишүүнчлэлтэй болдог. Гишүүн болж, мөнгөн картны эзэн болсон хүн бүр сугалаанд оролцоно. Нийт 220 айлын орон сууц баригдаж байна. Хоёроос дөрвөн өрөө байрны сонголттой. Ирэх оны долоон сард ашиглалтад орно. Метр квадратын үнэ нь 1.99-2.3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэнэ” гэлээ. Эдийн зсгийн хямрал байрны борлуултад нөлөөлж байна уу гэж асуухад “Ер нь манай хөнгөлөлт урамшуулал өндөр болохоор харьцангуй гайгүй. Манай борлуулалт 60 хувьтай байна” гэж хариуллаа.
Уулзсан барилгын компанийн борлуулагч бүр эдийн засгийн хямралаас болж борлуулалт муудсан гэдгийг хэлж байсан юм. Хөнгөлөлт, урамшууллыг ихээр үзүүлсэнээр борлуулалтаа бууруулахгүй барьж байх тактикийг барилгын салбарынхан хэрэглэж байгаа бололтой. Үүний тод жишээг “Кэй энд Ти констракшн” компанийн хамт олны зарласан хөнгөлөлт, урамшууллаас харж болно. Ер нь үзэсгэлэн худалдаанд оролцож буй барилгын компаниуд нийтээр их бага хэмжээний хөнгөлөлт урамшуулал үзүүлж байсан явдал юм. Метр квадратын үнэ нь 1.8-3.2 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Байрны үнэ ханш буурч байна, буурлаа л гэдэг.
Гэхдээ гарт баригдаж, нүдэнд харагдахаар хэмжээнд үнэ буурсан нь харагдсангүй. Харин байрлалаас илүүтэйгээр зэрэглэл, ангиллаас шалтгаалан үнэ нь ихэсч багасч байгаа нь анзаарагдсан. Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн гэсэн хэлц үг байдаг. Манай барилгачид энэ үгийн үнэнийг батлах гэж төрөл бүрийн ангиллын барилгыг барьжээ.
-Үзэсгэлэнд оролцсон компаниуд орон сууцныхаа ам.метрийн үнийг 1.8-2.5 саяар үнэлжээ-

0 Сэтгэгдэл