Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үзлэг оношлогоонд хамрагдаагүй жолооч нарыг 96 мянган төгрөгөөр торгоно

Есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар нь мөрдөнө

Есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар нь мөрдөнө. Хэрвээ та энэ өдрөөс өмнө амжиж тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй бол 96000 төгрөгөөр торгуулна. Өөрөөр хэлбэл цалингийн доод хэмжээг хоёр хуваасантай тэнцэх мөнгөөр торгоно. Аж ахуйн нэгжийг 192000 төгрөгөөр торгохоор болоод буй.

Танд шинээр мөрдөгдөх хуулийн зарим заалтаас сонирхуулбал, Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт, бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48000 төгрөгөөр, хэрвээ бичиг баримтгүй этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлсэн бол 19200 төгрөгөөр, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 96000 төгрөгөөр, хуулийн этгээдийн 192000 төгрөгөөр, улсын бүртгэлийн дугаар арилсан, бүдгэрсэн, дугаар буруу байрлуулсан тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон бол 48000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 192000, улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 96000, хуулийн этгээдийг 384000 төгрөгөөр, улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 192000 төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг нь хасах, хуулийн этгээдийг 960000 төгрөгөөр торгохоор заажээ.

Өнөөдрийн байдлаар 570 мянган тээврийн хэрэгслийн  351747 техникийн  хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдаж, 180 мянган тээврийн хэрэгсэл хамрагдаагүй байна. Мөн 11480 жолоочид  үзлэг оноглогоонд хамрагдаарай гэсэн мэссэж явуулсан гэнэ.

Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд манай замын хөдөлгөөнд оролцож байгаа машины ихэнх нь асуудалгүй тэнцдэг. Тэнцээгүй тохиолдолд автозасварын газарт очиж үзлэгт тэнцээгүй зүйлээ засуулчихаад эргээд төлбөр төлөхгүйгээр үзлэг оношлогоонд хамрагдах боломжтой гэдгийг холбогдох албаныхан хэлж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан