“Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ-аас нэгэн сонирхолтой үзмэрийг Өмнөговь аймагт дэлгэн үзүүлж байна.
Үлэг гүрвэлийн өлгий нутаг болох тус аймагт нүүдлийн музей ажиллаж эрт галвын үед тус нутагт амьдарч байсан амьтдын түүхийг нутгийн иргэдэд танилцуулж байгаа аж. Тус музейн үзмэр нь динозаврын цаг үе, эрин үе, динозавр шувууны гарал үүслийн холбоо гэсэн гурван хэсгээс бүрдэж буй юм билээ.
“Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ нь 2007 онд байгуулагдаж, палеонтлогийн шинжлэх ухааны гайхамшгийг олон нийтэд таниулан сурталчлах мэргэжилтэн бэлтгэх хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг эргүүлэн авчрах талаар Засгийн газартай хамтран ажиллах зэрэг ажлыг хийж байгаа гэнэ.