Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

Т.ЖАНЦАН

Манай эдийн засаг мөнгөжих нэг суваг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Гэтэл сүүлийн хоёр гурван жилд  орж ирэх мөнгө буурахын хэрээр эдийн засгийн өсөлт уруудаж ирсэн. Монголын банкны холбооны эдийн засагчдын хийсэн судалгаагаар энэ оны эхний улиралд гаднаас хөрөнгө оруулалт орж ирээгүй байна. Харин Оюу толгойн далд уурхайн  санхүүжилтийн гэрээ хийгдсэний дараа буюу энэ оны эхний хагас жилд 86.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүнийг жилд 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан үетэй харьцуулбал өчүүхэн юм. Гэхдээ л тэвдэж яваа өнөө үед тэвнэтэй болсонтой ялгаагүй гэхэд хилсдэхгүй байх.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг тэр чигээрээ уул уурхайн салбарт ногддог.  Гэтэл  дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан, түүхий эдийн гол худалдан авагч хятадын эдийн засгийн өсөлт саарсан. Энэ нь манай уул уурхайн салбарыг чиглэсэн хөрөнгө оруулалтыг буурахад хүргэв. Дэлхийн зах зээл дээр 2011 оноос хойш ашигт малтмалын үнэ унаж ирсэн. Судлаачид нүүрс, зэс, алт, газрын тос зэрэг түүхий эдийн үнэ тус бүр дунджаар 40 хувиар унасан гэж байгаа. Жишээ нь, нэг тонн коксжих нүүрс 117 ам.доллар байсан бол энэ оны зургадугаар сард 62 ам.доллар болжээ. Нэг унци алт 1560 ам.доллараас 1100 боллоо. Цэвэр зэс нэг тонн нь 7600 ам.доллараас 5300 болж буурсан юм. Ингээд дурдаад байвал бүх төрлийн  ашигт малтмалын үнэ буурсан байна. Ашигт малтмалын үнэ буурсан явдал нь экспортын хэмжээнд ч нөлөөлөв. Экспортын хэмжээг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал нүүрс 26, төмрийн хүдэр 12 хувиар буурсан дүн бий. Эдгээр түүхий эдийн орлого нь 30-45 хувиар бага байна. Судлаачид эрдэс түүхий эдийн үнийн уналт үргэлжилнэ хэмээж буй юм. Хөрөнгө оруулагчид Оюу толгойн асуудлыг хэрхэн шийдэхийг харзнаж байгаа хэмээн зарим судлаач, эдийн засагчид хэлдэг. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг хоёр тал тохиролцсон ч ТЭЗҮ-ийг нь батлаагүй байна. Уг ТЭЗҮ-ийг шинэчилж ирэх сард батлуулах мэдээлэл бий. Иймд Оюу толгой төслийн гэрээ хэлэлцээр эцэслэж, далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх хүртэл хөрөнгө оруу­лал­тын урсгал нэмэгдэх нөхцөл бага юм. Оюу толгой компани энэ онд 230 сая ам.долларын хө­рөнгө оруулалт хийж, үйл ажиллагаандаа нэг тэрбум ам.доллар зарцуулах тооцоо бай­гаа билээ. Ингээд дээрх шалт­гаануудын улмаас манай улсад орж ирэх хөрөнгө оруу­лалт буурсан хэвээр байна.

Манай улсын хууль эрх зүйн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалт буурах бас нэг том шалтгаан. Ту­хайл­бал, УИХ 2011 онд Стра­тегийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зо­хи­цуулах тухай хууль ба­тал­сан. Энэ хуульд  эрдэс бая­лаг, банк санхүү, хэвлэл мэдээ­лэл, харилцаа холбооны сал­барт 49-өөс дээшгүй хувийг гад­ны хөрөнгө оруулагч эзэм­ших эрхгүй , мөн 100 тэр­бум төгрөгөөс дээш дүнтэй хө­рөн­гө оруулалтын асуудлыг УИХ-аар шийдвэрлэж байхаар заасан.
Урд нь алт, зэсэнд үнийн өсөлтөөс шалтгаалж 68 хувийн татвар ногдуулж ирсэн билээ. Уг татвар нь алт олборлолт, тус салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг бууруулсан юм. УИХ алдаагаа засч  өнгөрсөн онд Хөрөнгө оруулалтын тухай хууль  баталсан. Ингэснээр гадаадын шууд хөрөнгө  орохоос өмнөх хяналт үгүй болж, хөрөнгө оруулалтын гэрчилгээ олгохыг зогсоосон билээ. Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэсэнгүй. Үүнийг шинэ хууль баталснаар өргөс авахтай адил дорхноо илааршиж хөрөнгө оруулалт богино хугацаанд сэргэхгүй. Цаг хугацаа хэрэгтэй хэмээн тайлбарлаж буй. Гэсэн хэдий ч  дотоодын хэт их улс төржилт, Засгийн газрын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж сонирхлыг нь татахгүй байгаа гэдэгт эдийн засагчид санал нэгддэг. Хөрөнгө оруулалт саарсан дээрх шалтгаануудаас үзвэл манайд орж ирэх мөнгө ойрын хугацаанд нэмэгдэхгүй нь. Тэгэхээр эдийн засгийн хямралын ирж буй том давалгааг тэсч гарах тактик, хүлээлт гэсэн сонголт л үлдлээ. Гадаадын хөрөнө оруулалт нам зогсч эдийн засгаа гацааж байгаа нь бид өөрөө өөртөө бүдрэх нүх малтаж байдаг нэг хатуу сургамж болж байна.

0 Сэтгэгдэл
Зах зээл ийм байгаа үед гадаад,дотоодын хөрөнгө оруулттай бүх алтны уурхайгаа ажлуулах хэрэгтэй. Ард түмнийхээ амьдралыг бодоочээ. Бүгдээрэй малчин болоод ууландаа мөргөөд нэхийгээ нөмрөөд яваад байх юм уу? Урагшаа хараа ч асуудлыг шийдээ ч битгий худлаа эх орон гээд орилоод байгаач ...
Хамгийн их уншсан