Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Якунин есдүгээр сарын дундуур ажлаа өгнө гэнэ


Оросын төмөр замын РЖД компанийн ерөнхийлөгч Владимир Якунин компаниа орхих гэж байна гэсэн яриаг баталж “Тиймээ, энэ бол үнэн. Сонгуулийн дараа би ажлаа өгнө” гэж Forbes сэтгүүлийн асуултад хариулаад Калининград мужаас сенатад нэр дэвшиж байгаагаа үнэн хэмээн хүлээн зөвшөөрчээ. Калининград мужийн амбан захирагчийн сонгууль есдүгээр сарын 13-ны өдөр болох бол маргааш нь РЖД компанийн захирлуудын зөвлөлийн хурал хийхээр төлөвлөсөн гэж компанид ойрхон эх сурвалж мэдээлсэн байна. Түүнийхээр бол хуралдаанаар хэлэлцэх асуудлыг оролцох хүмүүст 10 хоногийн өмнө өгдөг юм байна.
Калининград мужийн амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Николай Цуканов бас Якуниныг мужаас нь сенатад нэр дэвшсэнийг баталж байна. “Сонгуулийн кампанит ажил эхлэхэд би Владимир Ивановичид / Якунинд / хандсанаар сенатад нэр дэвшихийг нь шийдсэн. Тэр сая л зөвшөөрсөн хариу өглөө” гэж Цуканов наймдугаар сарын 17-нд хэлснийг “Интерфакс” иш татжээ.
Харин РЖД-ийн топ менежерүүд ерөнхийлөгчийгөө ажлаа өгөх гэж байгааг ердөө энэ даваа гарагт хэвлэлээс олж мэдсэн гэж РЖД-ийн эх сурвалж хэлсэн байна. Якунин үнэхээр сая амарч байсан болохоор захирагдагсадтайгаа нэг их харилцахгүй байсан гэж Forbes-ийн мэдээлэгч  тэмдэглэжээ.
Засгийн газар Якунинтай нэг жилийн өмнө гэрээ байгуулж таван жил ажиллуулахаар тогтсон. Холбооны зиндааны зарим түшмэлийн хэлж байгаагаар бол шинээр гэрээ байгуулахдаа Путин, Медведев хоёр түүнд нэг их удаан хугацаа өгөөгүй гэдэг. “Ийм болохоор Якунинтай хийсэн гэрээ,  төмөр замын удирдлагад орны хүн хайх зэрэг нь нэг их удахгүй. Тэр тэтгэврийн насанд хэдийнээ хүрч, компани нь ч нэг их үр ашигтай ажиллахаа больсон” гэж нэг түшмэл хэлсэн байна.
Харин 2014 оны долдугаар сард гэрээгээ сунгахыг Ерөнхийлөгч зөвшөөрсөн. “сөрөг хүчний Навальныйн зүгээс Якуниныг ихэд шүүмжлэн дайрч  байсан болохоор эртний түншээ ийм үед нь халах эвгүй, тохиромжтой цаг биш байсан байх” гэж холбооны түшмэл хэлжээ.

Якунины хөрөнгө, орлого

Якунин РЖД-ийн ерөнхийлөгчөөр 10 жил ажиллах хугацаандаа багагүй хөрөнгө хуримтлуулж амжсан хүн. Зөвхөн 2012-2013 онд гэхэд л тэрээр 30 сая долларын хөрөнгөтэй болсныг Forbes  мэдээлсэн. Энэ бол жилд 15 сая доллар гэсэн үг. 2013 оны дүнгээр тэр өндөр орлоготой топ менежерүүдийн жагсаалтад есдүгээр байрт орж байна.
Forbes-ийн асуултад Якунин өөрөө жилийн шагналынхаа тухай огт хариулаагүй байдаг. Тэр бүү хэл 2014 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Засгийн газар төрийн өмчийн компаниудын удирдлагууд орлогоо мэдүүлж байх ёстой гэсэн тусгай тогтоол гаргасны дараа ч орлогоо ил хэлэхгүй байгаа. Үүнийгээ Якунин гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө гэж тайлбарладаг.
Ер нь РЖД-д тэр хэдий цалин авдаг нь ч өнөө болтол нууц хэвээр. 2015 оны зургадугаар сард РЖД-ийн нэг зөвлөгөөн дээр Якунин   сард дөрвөн сая рублийн цалинтай гэж мэдэгдсэн. Харин Forbes  сэтгүүлд өгсөн ярилцлагадаа сарын цалингаа 4-5,5 сая рубль гээд томилолт, бусад үзүүлэлтээс шалтгаалдаг хэмээн тайлбарласан юм. Якунины үгээр бол тэр жилд 1,5-2 сая долларын цалин авдаг юм байна.

Анхааралтай авч үзэх юм бол энэ тоо бодит байдалтай нийлэхгүй байгаа нь анзаарагдана.
2013 оны мэдээгээр  удирдах зөвлөлийн гишүүд нь 56,3 сая долларын шагнал авсан байна. Тэр онд РЖД-ийн удирдах зөвлөлд 24 хүн байсан гэхээр нэг хүн 2,34 сая долларын шагнал авч. Оросын томоохон нэг ч компанийн 10-аас илүү топ менежер жилд нэг сая доллараас илүү авдаггүй. Тэгэхээр эхний 10-т орж байгаа хамгийн өндөр орлоготой шилдэг менежер дунджаар дөрвөн сая долларт хүрнэ. Энэ логикоор бодвол Якунины шагнал 15 сая доллар хүртэл өсөх үү.

Якунины ажлыг хэн авах вэ

2013 оны зургадугаар сард мэдээлийн агентлагууд Якуниныг халагдаж, дэд ерөнхийлөгч Александр Мишарин ажлыг нь авах гэж байна гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас авсан мэдээлэл хэмээн дамжуулсан.  Гэтэл ердөө нэг цагийн дараа Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова энэ мэдээллийг хакерууд тараалаа гэж мэдэгдэж байсан. Харин Якунин өөрөө Ерөнхийлөгчтэй хамт хоол идээд сууж байсан гэдэг. Түүнийг халагдах гэж байна гэсэн мэдээллийг тэрээр өөрөө “төлөвлөөгүй довтолгоо” гэж нэрлэсэн байдаг. Хэдэн сарын дараа Якунин энэ мэдээллийн эзнийг олж мэдсэн гэсэн ч нэрийг нь зарлаагүй.

                                    Александр Мишарин

Forbes-ийн асуултад хариулсан холбооны томоохон түшмэлүүд Якунины орыг залгах хүнээр түүний орлогч Мишариныг нэрлэж байна.
Өөр бас магадлалтай хүнээр Засгийн газрын шадар сайд, РЖД-ийн захирлуудын зөвлөлийн дарга Аркадий Дворкович, Altera Capital сангийн захирал Кирилл Андросовыг нэрлэсэн байна.

                                            Кирилл Андросов

“2014 оны түүхийг эргээд сана л даа. Якунины ажлыг авах хүнийг нэг их удаан ярихгүй. Хамгийн магадлалтай хүн бол Андросов л байна” гэж холбооны түшмэл хэлжээ. 

                                        Аркадий Дворкович

Засгийн газрын төлөөлөгч, шадар сайд Игорь Шуваловын  хэвлэлийн нарийн бичгийн дарга болон Аркадий Дворкович нар энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан