Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ромео Жульетта”-д тоглох жүжигчид эхнээсээ тодорч байна

Өнөө жил Уильям Шекспирийн мэндэлсний 450 жилийн ой тохиож буй. Үүний хүрээнд саяхан түүний нэрэмжит Английн “Глоб” театрынхан манай улсад хүрэлцэн ирж “Гамлет” жүжгийг англи хэл дээр үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл уг ойд зориулан УДЭТ-ын хамт олон 85 дахь үзвэрийн нээлтээ суут зохиолчийн “Ромео Жульетта” жүжгээр нээхээр төлөвлөж байгаа юм.

19 жилийн дараа дахин УДЭТ-ын тайзнаа амилах гэж буй жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллах бөгөөд жүжгийн сургуулилт энэ сарын сүүлээр эхлэх аж. Хайр дурлалын дуулал болсон уг жүжгийг амилуулах жүжигчид эхнээсээ тодорч байгаа гэнэ. Тухайлбал, Никколо Монтеккид /Баян наймаачин/ Г.Амгаланбаатар, Антонио Капулеттид /Язгууртан Гүн/ Г.Эрдэнэбилэг, Парис делла Скалад /Захирагчийн хүү/ Г.Дөлгөөн-Аюуш, Монад /Жульеттийн Өрлөг эх/ гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Бартоломео II делла Скалад /Верона хотын захирагч/ ардын жүжигчин П.Цэрэндагва,  Лоренцод /Лам/ жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглохоор болсон байна. Харин гол дүр болох Ромео, Жульеттад тоглох жүжигчдийн нэрийг одоогоор нууцалж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан