Нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлтөөр үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа аж. Үүнээс угсраа автобус 18, троллейбус45, их багтаамжийн 993 автобус үйлчилгээнд явж байгаа юм байна. Нийслэлийн Тээврийн газраас смарт карт ашиглаж эхэлснээр орлогын төвшин хэрхэн хэлбэлзэж байгааг одоогоор тодорхой хэлэх боломжгүй байгаа гэв. Одоогоор автобусны бэлэн мөнгөний орлогыг Худалдаа хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу тус банкны ажилчид цэгцэлж, тоолж буй аж. Энэ нь багагүй хүндрэл учруулж буй учраас автобус компаниуд өөрсдөө тоолох тухай ч ярилцаж байгаа гэнэ.
Бүх хүнийг карттай болгох, картны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд есдүгээр сарын 1-нээс бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа тохиолдолд 1000 төгрөгөөр зорчихоор зохион байгуулсан байна.
Мөн “40, 50 жилээр хэрэгжиж ирсэн төлбөрийн систем, олон арван жил явсан чиглэлүүд нь өөрчлөгдөхөд иргэд бухимдах нь зүйн хэрэг. Гэхдээ нийтийн тээвэр нь хотын соёлыг илтгэл чухал үзүүлэлт учраас хөрөнгө хүч зарцуулах хэрэгжүүлж байгаа шинэ төлөвлөлтөө дэмжээч” хэмээн нийслэлийн Тээврийн газраас хүсчээ.