Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравхан хоногийн настайгаар шинэ ажил нь тараа таниуллаа


Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэхээр олон үйл ажиллагаа шинээр эхлүүлж байгаагийн нэг нь угсраа автобус. Их багтаамжтай, шатахуун бага ашиглах учраас нэг явалтаар олон зорчигч тээвэрлэнэ, уртын тээвэр хийнэ гээд нийслэлийн удирдлагууд олон давуу талыг нь дурдаж багагүй хөрөнгө энэ ажилд зарцуулсан. Харамсалтай нь энэ сарын 15-наас үйлчилгээнд явж эхэлсэн автобус нь гурав хоногийн дараа л голоороо тасарч, ослын улмаас зорчигч гэмтжээ. Хэдийгээр зорчигч хөнгөн бэртсэн гэж байгаа ч гуравхан хоногийн настайгаар шинэ ажил нь тараа таниулсан нь үнэхээр харамсалтай.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан