Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлэнгэ-2015” хээрийн сургуульд оролцох цэргүүд Орост очлоо


Монгол-Оросын хамтарсан “Сэлэнгэ-2015” хээрийн сургуульд оролцох монгол цэргүүд орост хүрэлцэн очлоо хэмээн ОХУ-ын цэргийн Дорнодын тойргийн хэвлэлийн албаны дарга Александр Гордеев мэдээлжээ.
“Хамтарсан хээрийн сургуульд оролцох Монголын зэвсэгт хүчний бүрэлдхүүн орост хүрэлцэн ирлээ. Хил гаалиар хэдийнээ нэвтэрсэн монгол цэргүүд Өвөр байгалийн бэлтгэл сургуулилтын “Цугол” цогцолборт байрлаж, хамтарсан хээрийн сургууль 18-ны өдрөөс энэ сарын 26-нд болно” гэж Гордеев хэлсэн байна.
Хээрийн сургуульд хоёр талын 850 орчим цэргийн албан хаагч оролцох юм байна.
Терроризмын эсрэг ажиллагаа явуулах тактикийн дадлага хийх хээрийн сургуульд оросын талаас танкийн батальон, мото буудлагын рот, миномёт болон өөрөө явагч их бууны батарей, галаар буудагчийн салаа, мэргэн буудагчид, тагнуул, хими радиац, биологийн төрөл мэргэжлийн цэрэг, Су-25 сөнөөгч онгоц, Ми-8АМТШ, Ми-24 нисдэг тэргүүд оролцоно.
Харин монголын талаас мотобуудлагын батальон, явган цэргийн машинууд, хуягт тээвэрлэгч, Т-72 танк, БМ-21 тийрэлтэт буу, миномёт зэрэг 54 нэгж зэвсэг техник оролцох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан