Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэнд 120 гаруй аж ахуйн нэгж оролцоно

Барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан “Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэн яармаг энэ сарын 21-23-ны өдөр Мишээл Экспо төвд болно.

Үзэсгэлэнд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, гадаад болон дотоодын барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч 120 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Үзэсгэлэнгээр худалдан авагчдад төлбөрийн уян хатан нөхцөл, онцгой хямдрал урамшуулал болон ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх аж. Мөн иргэд үзэсгэлэнд оролцогчдын санал болгосон тансаг, бизнес, энгийн зэрэглэл гээд өргөн сонголттой орон сууцны хотхонуудаас сонголтоо хийх боломжтой гэдгийг зохион байгуулагчид нь хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан