Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Импорт буурснаас төсвийн орлого тасарч байгаа

Т.ЖАНЦАН

Энэ онд улсын төсөв тасарч нэлээд хүндхэн байгаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл энэ оны эхний долоон сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламж нийт 3.1 их наяд гаруй төгрөг бөгөөд зарлага, эргэж төлөгдөх зээлийн нийт хэмжээ 3.7 их наяд төгрөг байна. Ингээд  улсын нэгдсэн төсөв 637 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан үзвэл төсвийн алдагдал 476 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Өөрөөр хэлбэл зарлага нь орлогоосоо 14 хувиар илүү байгаа аж. Өнгөрсөн сард төсвийн орлого 502 тэрбум төгрөг байсан бол зарлага нь 605 тэрбум төгрөг юм.  

Улсын төсвийн орлогын бүтцийг харъя.  Улсын төсвийн  87.3 хувийг татвар, 12.6 хувийг татварын бус орлого бүрдүүлдэг.  Тэгвэл татварын орлого өмнөх оны мөн үеийнхээс 70.7 тэрбум төгрөг  буюу 2.5 хувиар буурав.  НӨАТ-ын орлого 178.8 тэрбум төг буюу 23.1 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 34.1 тэрбум төгрөг буюу 16 хувиар тус тус буурсан нь улсын төсөв тасархад голлон нөлөөлжээ. Харин нийгмийн даатгал, онцгой албан татвар, бусад төлбөр хураамжийн орлого өссөн дүн бий.  Төсвийн орлого тасалдаж буй тул Засгийн газар хэрэглээгээ танаж бүсээ чангалах болсон. Энэ оны эхний улиралд Засгийн газрын хэрэглээ  0.3 хувиар буурсан дүн бий. Иймд  эдийн засгийн өсөлтийг  0.04  хувиар буурхад хүргэв. 

Цаашид төсвийн орлого бүрдүүлэлт сайжрах дүр зураг  алга.  Иймд Засгийн газар хэрэглээгээ хумих шаардлага бий хэмээн эдийн засагчид үзэж буй. Манай улсын гадаад худалдаа ашигтай гарч байгаа. Энэ нь  импорт буурсантай холбоотой. Гэтэл импортын бууралт нь НӨАТ болон гаалийн албан татварын орлого бүрдэхгүй байх, төсөв тасрахад хүргэж байна. Одоо ирэх оны төсвийн төсөөллийг хийж байгаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан.  Үүнд макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 22 зорилтын 158  арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна. Макро бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэх, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах юм. Мөн ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийн түвшинг долоон хувьд барихаар төлөвлөжээ. Төсвийн тогтвортой, тэнцвэр­тэй байдлыг хангахын тулд хө­рөнгө оруулалт, өрийн удирд­лагын бодлогоор дэмжинэ. Ингэснээр төсвийн зарлагын ДНБ-д эзлэх дээд хэмжээг 28.6, төсвийн алдагдлыг дөр­вөн хувиас хэтрүүлэхгүй бай­хаар төлөвлөсөн аж. Сангийн яамнаас тооцоолж буйгаар ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлт таван хувьтай, нэг хүнд ногдох ДНБ  4400 ам.доллар хэмээн тооцлоо.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улиралд 4.4 хувьтай гарсан.  Эдийн засгийн өсөлтийн 3.3  хувийг уул уурхай, үлдсэн 1.1  хувийг нь бусад салбарууд бүрдүүлжээ. Уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлэхэд зэсийн баяжмал, газрын тосны олборлолт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Жишээлбэл, энэ оны эхний улиралд Оюу толгойн ил уурхайгаас 130 мянган тонн зэсийн баяжмал  олборлосон. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 27 хувиар өссөн үзүүлэлт аж. Хамтын ажиллагааны олон улсын байгууллагууд манай эдийн засгийн өсөлт ирэх онд гурван хувьтай болох төсөөлөл хийж буй. Ийм учраас төсвийг танаж эцсийн тохиргоонд хүргэх зөвлөгөө өгч байгаа. Хэрэв ашигт малтмалын үнэ өсөхгүй бол ирэх онд ч эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжлэх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан